Эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаарх сүүлийн үеийн судалгаагаар хамгийн санаа зовоосон асуудал нь эрэгтэйчүүдийн
дундаж наслалт бөгөөд энэ үзүүлэлт эмэгтэйчүүдээс даруй 8-9 жилээр
бага байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс цөөхөн удаа эрүүл мэндийн
байгууллагад ханддаг ба осол, гэмтэлд эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин
илүү өртдөг.
Эрчүүдийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн үзэл бодол нь бүх нийтээрээ энэ асуудлыг тулгамдсан асуудал гэж үздэггүй, эмч нарын зүгээс чухалд тооцдоггүй, судалгаа мэдээлэл муутай, маш бага төсөв хөрөнгө зарцуулж байгаа ажээ.
Цаашид олон нийт болон эрчүүд өөрсдөө эрүүл мэндийн асуудлаа тулгамдсан асуудал болохыг хүлээн зөвшөөрөх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахад хөрөнгө төсвийг тэнцвэртэй байдлаар хуваарилах шаардлагатай байгаа талаар албаныхан хэлж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=568
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих