Өнөөдөр аргын тооллын 2014 оны
аравдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон
морин жилийн Намрын дунд харагчин тахиа
сарын 24. Сугар гараг. Найралт эх одтой, 7 улаан мэнгэтэй цагаагчин
тахиа өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар,
туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа
хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү
хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь,
хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин
эигэг ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энэ
өдөр хонины ордныхны хувьд маш их урам зоригоор дүүрэн өдөр байх нь.
Мөнгө болон хайр дурлал таны гарт байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа
цагийг өнгөрөөх сайхан амралтын өдрүүд тохиож байна. Цаг агаар хэдийгээр
сайхан байх боловч даархаас зайлсхий. Таны ганцаараа бие даан
эхлүүлсэн ажил ахиц гаргах боломжтой байна.
Үхэр (4/20-5/20)
Таагүй
өдөр. Өнөөдөр оюун ухаанаа сайн төвлөрүүлж чадахгүй. Аливаа маргааныг
шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээч шаардлагатай тул ганцаараа хийх гэж
зүтгэсний хэрэггүй. Эрүүл мэндээ үзүүл. Бие бялдар болоод шүд, арьс
өнгөний мэргэжилтэн дээр оч. Цагаа массаж хийлгэх, дэлгүүр хэсэх
зэрэгт зарцуул.
Хамтатгах (5/21-6/21)
Амрах
өдөр. Өдөр тутмын хүнд ажлаа түр завсарлаж тархиа амраан амралтанд яв,
амралтын өдрүүдийг өөртөө болон найз нөхдөдөө зориул. Ажлын хэнээтэй
залуус хөлс хүчээ шавхан цуцалтгүй ажиллаж байгаатай тэнцэх хэмжээний
амар. Бусдад амлалт өгөхдөө болгоомжил, худал хуурмаг байдал эргэлдэх ба
эцэст нь та төлбөр хийнэ. Зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө шалга.
Мэлхий (6/22-7/22)
Энэ
өглөөг тайван амгалан угт. Өөрчлөлтүүд хүлээж байна. Тиймээс та сайн
бэлтгэгдсэн байх болно. Цочрол гэнэтийн явдал нь таныг тав тухтай
байдалаас гаргах болно. Хэрэв таны ажил хэцүү байвал гарз хохиролоос
өөрийгөө хамгаалан яаж дуусгах талаар санах цаг юм. Ажлын газар осол
гэмтэл гарч болзошгүй. Тиймээс ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын
дүрмийг дага.
Арслан (7/23-8/22)
Ганц
бие хүмүүс боломжийн хүнтэй учирч магадгүй бөгөөд гаднах төрхөнд нь
хууртаж дотоод сэтгэлийг нь танилгүйгээр алдаа гаргаж болзошгүй
байна.Арслангын ордны хувиараа бизнес эрхлэгчид хэн нэгэнд ажлаа даатган
хийлгэдэг бол ажилдаа илүү ойртож хянах хэрэгтэй. Хоол хүнсээ
тохируулан хэрэглэвэл ихэнх арслангын ордныхны эрүүл мэнд сайн байна.
Хайр дурлалын хувьд ирэх өдрүүдэд бэрхшээл учирч болзошгүй.
Охин (8/23-9/22)
Эерэг
өдөр. Бизнесийн болон мэргэжлийн төлөвлөгөөтэйгээр урагшаа
үргэлжлүүлэн давш. Яагаад гэвэл яг одоо мэргэжлийн шатаар өгсөхөд
хялбар байх болно. Гэртээ амарч өдрийг тайван өнгөрөөж болох бөгөөд
магадгүй зарим нэг шинэ хөгжимд мөнгө зарах нь тайвшрах ба бясалгахад
тус болно.
Жинлүүр (9/23-10/22)
Холимог өдөр. Өнөөдөр бага зэрэг үл ойлголцол гарах тул өдрийн ажлаа
урьдчилан төлөвлө. Амьдралын эрч хүч бага байгаа нь танд ажиллах чадвар,
зөв шийдвэр гаргахад нөлөөлнө. Бэлгийн харилцаа тогтворгүй байна. Ойр
дотныхонтойгоо маргалдаж болзошгүй. Оройг ганцаар ирээдүйгээ төлөвлөж
өнгөрөөх нь зүйтэй.
Хилэнц (10/23-11/21)
Ажил
ихтэй өдөр. Танд шинэ шинэ боломжууд олдоно. Гэртээ өнжих хэрэггүй.
Өнөр гэр бүлтэй бол тэдэнтэй хөгжилтэй бай. Концерт, тоглолт, үзэсгэлэн
үзэх зэрэг арай өөр зүйлс хий. Усанд сэлж, спортоор хичээллэх боломжтой
газар луу салхинд гар. Хайртай хүн рүүгээ цаасан шувуу нисгэ. Ганц бие
залуус онцгой хүнтэй учирч сайхан харилцаа тогтооно.
Нум (11/22-12/21)
Таагүй
өдөр. Ойрын үед хамаатнуудтай холбоотой таагүй үйл явдал болох эсвэл
тийм мэдээ сонсож магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг
од эрхэс амлаж байна. Ажил хэрэгтээ төвлөрч ажиллах чадвар гайхалтай
өндөр байснаар үр дүнд хүрнэ
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Та хэрвээ өнөөдөр залхууран гэрээсээ гарах хүсэлгүй байвал энэ
нь та дараагийн 7 хоногийн ажил үүрэгтээ зориулан эрч хүчээ хадгалж
байна гэсэн үг. Таны хуучин хийдэг байсан хандивын ажил дахин сэргэхэд
бэлэн байна. Таны гадаадад аялах жижиг ачаатай цүнх тань аваад явахад
бэлэн байна. Таньд хэн нэгэн нууцаасаа хуваалцан хүнд битгий хэлээрэй
гэж захина. Энэ нь таны амархан хийж чадах ажил мэт санагдана. Та
түүнийг биөлүүлэхдээ итгэлтэй байж болно. Хэрвээ та найз нөхдийгээ
шүүмжилвэл энэ шинж чанар тань таньд ч гэсэн илрэхийг харна.
Хумх (1/20-2/18)
Та
гадны нөлөөн дор орно. Таны амьдрал түр зогсчихсон кино мэт санагдана.
Гэвч та энэ бүхэнд баярла. Өнгөрсөнд болсон зүйлийг эргэцүүлэн бодоход
хугацаа гарга. Хэрвээ та өнгөрснөөс сурахгүй бол түүх давтагддаг
гэдгийг сана. Эмнэлэгт буй найз нөхдөө эргэх нь тэдэнд гүн сэтгэгдэл
төрүүлнэ. Та тэдэнтэй хангалттай хугацаанд хамт байгаарай. Танд
өнгөрсөнд болсон зүйлийнхээ талаар 2 дахь удаагаа шийдвэр гаргах боломж
ирнэ.
Загас (2/19-3/20)
Таатай
өдөр. Өнөөдөр хувийн ажил хэрэг ба эрүүл мэндээ бэхжүүлэхэд сайн. Энэ
өдөр та хайр дурлалын асуудлаа амжилттай шийдэх магадлалтай. Ганц бие
загаснууд найдлага төрүүлсэн сонирхолтой уулзалт хүлээж байна. Гэвч энэ
нь удаан үргэлжлэхгүй, хөнгөн сээтэгнэл байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих