Дэлхийн хүн амын зургааны нэг нь өдөрт нэг доллар ба түүнээс бага хэмжээний мөнгөөр өдрийн хоолоо залгуулдаг.
Румын улсын Бухарест хотод амьдардаг 4 настай Ана-Мария Тюдор. Эцэг нь мэс заслын дараа ажиллах чадвараа алджээ. Удахгүй тэдний гэр бүл ус, цахилгаагүй орон сууцаасаа хөөгдөж ч магадгүй.
8 настай Фати охин хумхаа өвчин туссан ч өлсөхгүйн тулд өдөр бүр цахилгаан барааны хогноос зарж болох зүйл хайдаг.
Энэтхэгийн 13 настай Хунупа Бегум, 10 настай дүү Назамудин. Эцэг нь нас барсан, харин ээж нь астамтай учир ажилгүй гэртээ байдаг учраас тэд гуйлга гуйж өдрийн хоолны мөнгөө олдог.
60 настай Фаи Фанна 1988 онд минанд өртөж хөлгүй болноос хойш гуйлгачин болжээ. Тэр 11 хүүхэдтэй бөгөөд зөвшөөрөлгүй газар байшин барьсан хэмээн нураахаар төлөвлөж байна.
Энэтхэгийн 2 настай Сангита охин. Тэднийх ядуу учир үргэлж өлсгөлөн байдаг. Сангитын дүү таван сартай.
Камбожын ах дүү 5. Гэр нь гудамжинд амьдарснаас арай дээр ажээ.
25 настай Жестина Коко ба түүний 5 настай охин Сатта. Тэр гуйлга гуйж эсвэл юм угааж өдрийн хоолоо залгуулдаг. Хуучин байшингийн хонгилд гэр бүлээрээ амьдардаг.
9 настай Альваро Каланча Кисл өглөө бүр хичээлдээ явахаасаа өмнө хонио бэлчээрт гаргадаг. Хонины ноосоо худалдаж жилд ойролцоогоор 200 доллар олдог.
Румын улсын Биорика. 31 настай. Гэр бүлд нь эм авах мөнгө байдаггүй учир зарим үед өвдөлтийг тэвчих хэрэгтэй болдог. Тэдний байшин нийтийн эзэмшлийн газар баригдсан учир хэзээ ч нурааж магадгүй.
Боливын 70 настай найзууд. Тэд арвин ургац хураасан учир баярлаж байна. Хөдөө аж ахуй тэдний цорын ганц мөнгө олох зам.
Бангладешийн 27 настай Лабоне эмсийн хүрээлэнд ажилладаг. Түүний хүү нэгэн үйлчлүүлэгчийнх нь бөгөөд одоо нэг настай.
Энэтхэгт амьдардаг Рудра 5 настай, дүү Сухани 3 настай. Хүүхдүүд гуйлга гуйж амьдардаг бөгөөд ах, эгч нь саяхан өлсөж нас баржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих