2015 оны улсын нэгдсэн төсвийн төсөлд зааснаар МҮОНРТ-д 7.4 тэрбум
хуваарилжээ. Харин МАН үүнийг эрс эсэргүүцлээ. Тэдний үзэж байгаагаар
олон нийтэд үйлчлэх учиртай МҮОНРТ зөвхөн эрх баригчдын дуу хоолой болж,
сөрөг хүчинд оногдох ёстой цагийг нь ч олгодоггүй гэнэ. Ард иргэдийн
бодит амьдралыг харуулах учиртай МҮОНРТ үлгэр л гаргаж байна гэж
Ч.Хүрэлбаатар гишүүн шүүмжиллээ.
Иймд УИХ дахь МАН-ын бүлэг дээрх 7.4 тэрбум төгрөгийг зохих зөвшөөрлөө авсан бүх телевизэд хуваан олгох нь зөв гэж үзэж байна. Тэдний энэ шийдвэр нь арилжааны бусад телевизүүдийн талархлыг хүлээнэ гэж бодож байгаа аж.
gogo.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих