Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Ялангуяа сар шинийн баярын үеэр гэр бүлээрээ алаг мэлхий тоглож түрүүлсэн нэгнээ тухайн жилийн хамгийн аз хийморьтой явах хүн хэмээн билэгшээдэг байжээ.
Алаг мэлхийн хөлөг
Яст мэлхийн эрхтэн
Давсан – 1 шагай
Зvрх – 1 шагай
Нvд – 2 шагай
Чих – 2 шагай
Бөөр – 2 шагай
Толгой – 3 шагай
Сvvл – 3 шагай
Шилбэ – 4 шагай (4 шилбэ)
Сарвуу – 5 шагай (4 тавхай)
Нуруу – 6 шагай (6 эгнээ)
Хvзvv – 6 шагай
нийт 92 шагай.
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино. Хэрэв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна. Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хүзүү нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдүгээр суурийг эзлэн хожно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих