Монголын үндэсний бөхийн холбоо саяхан нэг шийдвэр гаргажээ.
Говь-Алтай, Хөвсгөл аймаг энэ жил улсын баяр наадмыг тэмдэглэхдээ
монгол үндэсний бөхийн холбооны дүрмийг зөрчиж 512 бөх зодоглуулсан
учир тэдгээр наадмын бөхийн барилдааныг хүчингүйд тооцож тэнд цол
хүртсэн бөхчүүдийн шинэ цолыг мөн тооцохгүйгээр шийдвэрлэжээ. Тэдгээр
бөхчүүд барилдахдаа хуучин цолоороо дуудуулж байх учиртай болж байна.
Харин энэ хоёр аймгийн наадмаар шинэ цол авсан бөхчүүд уг шийдвэрийг
зөвшөөрөхгүй гэж үзвэл хууль, хяналтын байгууллагад хандах эрх нь
чөлөөтэй гэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6199
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих