Энгийн зүйл агуу байдаг гэж ярьдагдаа.
Товч (сампин) зангидах арга нь Монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшиг юм. Шилбэ зангидаж сампин хийх нь монголчуудын оёдол үйлийн соёлын нэг билээ. Дээлийн товч шилбийг өмсөх эзнээс нь хамаатайгаар урт, богино, нарийхнаар хийж дээлэнд хадна.Товчны сампинг эр сампин, эм сампин гэж ангилна. Та бүхэнтэйгээ судалгааны ажлын үр дүнгээс хуваалцахад одоогоор сампин зангидах гурван арыг илрүүлээд байна. Эдгээр гурван аргыг дараах байдлаар нэрлэлээ.
Үүнд: Баруун гарын долоовор, эрхий хуруунууд болон зүүн гарын тусламжтайгаар сампин зангидах Хоёр гарын тусламжтай сампин зангидах Баруун гарын долоовор хуруу, зүүн гарын тусламжтай сампин зангидах эдгээрээс эхний хувилбар монгголчуудын дунд нийтлэг хэрэглэдэг арга бөгөөд ЕБС-ийн сургалтанд өргөн ашигладаг юм. Дараагийн удаа олны хүртээл хараахан болоогүй сампин зангидах аргаас толилуулах болно.
Хувилбар нэг: Долоовор хуруу, эрхий хурууны тусламжтайгаар сампин зангидах.
Сампин зангидах дараалал.
1. Зургийн дагуу эхлээд долоовор хуруугаа дараа нь эрхий хуруугаа орооно.
2. Эрхий хурууны гогцоог мултлан долоовор хурууны гогцоон дээр тавьна.
3. Долоовор хурууны гогцоог дээш татна.
4. Дээш татсан гогцооны үзүүрийг нөгөө үзүүрийн доогуур оруулан биенээсээ гадагш сүвлэнэ.
5. Дараа нь тэгшилж бага зэрэг чангалхад аман хүзүү хээ үүснэ. Долоовор хурууны гогцоог мулталж болохгүй.
6. Хоёр үзүүрээ цагийн зүүний эсрэг эргүүлэн а үзүүрийг долоовор хурууны гогцооны цаад талыг өнгөрөөж дороос дээш гаргана.б үзүүрийг гогцооны наад талыг өнгөрөөн нэг нүхээр гаргана.
7. Долоовор хурууны гогцоог мултлан дээд оройн гогцоо, доод хоёр үзүүрээсээ татаж чангална.
8. Эцэст нь нэг үзүүрээсээ хөөн чангална.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих