Триклозан гэж юу вэ
Триклозан нь гар нүүрийн саван, оо, шампунь, биеийн шингэн саван гэх мэт бидний өргөн хэрэглэдэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний найрлагад ордог. Мөн тавилга, гал тогооны сав суулга, хувцас эдлэл, хүүхдийн тоглоомонд ч нэмэлтээр ордог. Триклозан нь нянгийн эсрэг үйлчилгээтэй хамгийн түгээмэл байдаг элемент бөгөөд АНУ-д хамгийн өргөн хэрэглэдэг долоон нэгдлийн нэг юм. АНУ-д хүн амын 75 хувийнх нь шээсний шинжилгээнд уг элемент илэрсэн гэсэн тоо байна. 1969 онд анх АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агенталагт триклозаныг пестицид гэж тэмдэглэн бүртгэж авч байжээ. Одоо ч шинжлэх ухааны хувьд энэ нэршлээрээ байгаа бөгөөд бие арчилгааны бүтээгдэхүүн, гал унтраах хоолой, хуванцар тоглоом, сойз,хивс үйлдвэрлэл, нэхмэл эдлэл зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг байна.
Триклозан элэгний хавдар болон элэгний фиброз үүсгэдэг
Тэгвэл Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд болон Сан Диегогийн Эрүүл мэндийн сургуулийнхан эдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог химийн элементүүдийн удаан хугацааны дараа хүнд нөлөөлөх судалгааг хийхэд цочирдмоор хариу гарсан байна. Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд 11 дүгээр сарын 17-нд гарсан судалгааны дүнд триклозан нь хүний биед элэгний хавдар болон элэгний фиброз үүсгэдэг нь лабораторийн нөхцөлд хулгана дээр хийсэн туршилтаар батлагдсан гэжээ. Хими, биохими, эмнэл зүйн тасгийн эрхлэгч Robert H. Tukey хүмүүсийн өдөр тутам өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний найрлагад ордог триклозаны хүний элгэнд үзүүлэх хортой байдал нь ашиг тусаасаа илүү давж байгааг баталлаа хэмээн хэлэв.
Триклозан нь хүний элэгний үйл ажиллагааны үндсэн тохиргоо болон өөрийгөө хамгаалах байдлыг бусниулдаг. Зургаан сарын хугацаанд триклозан "хэрэглэсэн” хулганад элэгний хавдар үүсэх урьдач нөхцөл үүсч триклозан хэрэглээгүй хулганатай харьцуулахад энэ нь илүүтэй мэдрэгдэж байсан байна. Тогтмол олон давтамжтайгаар триклозан хэрэглэх нь элгэнд хавдар үүсгэх нөхцөлийг дэмждэг нь судалгаанаас харагдсан байна. Хулганад нэг тун триклозан өгөхөд зүрхнийх нь булчингийн үйл ажиллагаа 25%, цус шахах хүч 18% буурчээ. Триклозан загасанд сөргөөр нөлөөж сэлэх чадварыг нь бууруулж байгааг судалгааны үр дүн харуулсан байна.Бид триклозаны өргөн хэрэглээг багасгаж, ядаж тийм ч их үр ашигтай биш гарын шингэн саванг хэрэглээнээс хасах хэрэгтэй гэж судалгаа хийсэн эрдэмтэдийн нэг Hammock хэлэв.
Триклозан агуулаагүй бүтээгдэхүүн сонго
АНУ-ын House Rules Committee-н удирдлагууд өнгөрсөн жил Хүнсний академидаа триклозаныг ашиглахыг хориглохгүй бол эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна хэмээн албан бичиг өргөн барьж байжээ. Хэдийгээр нянгийн эсрэг саван нь таны гар дээрх нянг устгах үүргээ биелүүлж зарчмын хувьд эрүүл мэндийг хамгаалдаг юм шиг боловч эргээд алсдаа хүний биед үзүүлэх нөлөө нь маш ноцтой тул жирийн саван хэрэглэх нь хамаагүй дээр гэж АНУ-н мэргэжилтнүүд хэлж байна.
Триклозан агуулсан 140 гаруй гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүн АНУ-д зарагддаг бөгөөд шошгыг нь харж тэдгээрийг сонгохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Триклозан агуулсан бүтээгдэхүүнүүд
Саван: Dial® Liquid handsoap and bodywash; Tea Tree Therapy™ Liquid Soap; Clearasil® Daily Face Wash; Dermalogica® Skin Purifying Wipes; DermaKleen™ Antibacterial Lotion Soap; CVS Antibacterial Soap, Ajax Antibacterial Dishsoap, Ultra Concentrated Dawn Antibacterial Dishsoap, Kimcare Antibacterial Clear Soap, Bath and Body Works Antibacterial Hand Soaps, Gels and Foaming Sanitizers.
Шүдний эрүүл ахуйн бүтээгдэхүүн: Colgate Total®; Breeze™ Daily Mouthwash; Reach® Antibacterial Toothbrush
Гоо сайхан: Garden Botanika® Powder Foundation; Mavala Lip Base; Movate® Skin Litening Cream HQ; Paul Mitchell Detangler Comb, Revlon ColorStay LipSHINE Lipcolor Plus Gloss, Babor Volume Mascara, Phytomer Perfect Visage Gentle Cleansing Milk, Phytomer Hydracontinue Instant Moisture Cream, Bath and Body Works Antibacterial Moisturizing Lotions.
Эх сурвалж:
http://articles.mercola.com/sites/articles/archive/2012/08/29/triclosan-in-personal-care-products.aspx
http://www.sciencedaily.com/releases/2014/11/141117154612.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих