"YouTube”-ийн профайлыг хэр олон хүн дагаж бичлэгүүдийг нь хэр их сонирхож үзнэ тэр хэрээрээ орлого олох магадлал өндөр болж ирдэг.Бичлэг эхлэхийн өмнө гардаг хэдэн секундын сурталчилгааг "Pre – Roll” гэж нэрлэдэг ба сурталчилгааг 1000 удаа үзэх тутам $20 – $25 ам.долларын орлого олох боломжтой юм.
Нэг сурталчилгаанаас $25 ам.доллар олдог гэж үзвэл $5 – $7 ам.долларыг нь "YouTube” авч үлдсэн $18 ам.доллар нь хэрэглэгчдэд очдог байна.Тодруулбал "YouTube” дэх сурталчилгаагаар ашиг олж байгаа профайл, суваг эзэмшигчийн орлогын 45% нь "YouTube”-ийн данс руу автоматаар суутгагдаж орох хэлбэрээр харилцан ашигтай ажилладаг ажээ.
Ингээд та бүхэнд энэ зарчмаар ажиллаж хамгийн их ашиг олж өөрийн хөрөнгийг бий болгосон "YouTube”-ийн хамгийн "баян – 10” хэрэглэгчийг танилцуулж байна. Эдгээр хүмүүсийн сар ба жилийн орлого нь хэдэн мянгаас хэдэн сая ам.доллараар хэмжигддэг ч үндсэн хөрөнгийнх нь хэмжээг онцолж авсан юм шүү. Эх сурвалж: playskull.mn
ANNOYINGORANGE 2009 онд Дэйн Бодижеймерийн санаачлагаар нээгдэж байсан "The Annoying Orange” сувгийнхаа анхны бичлэгийг тэрээр хэрхэн бүтээж оруулах тухайгаа зүүдэндээ харж байжээ. Өөрийн мэдэлгүй тас тас инээж сэрсэн түүнийг найз охин нь эрүүл эсэхэд эргэлзсэн удаатай бөгөөд ямар зугаатай зүйл хийхээр төлөвлөснөө найз охиндоо хэлэхээс ч ичиж байсан гэнэ. Кино найруулагчийн ангид сурч байсан тэрбээр хөгжмийн MTV сувагт туслахаар ажиллаж байсан ба түүний зүүдэндээ амилуулсан "YouTube Channel” бичлэгүүд нь өнөөдөр "CARTOON NETWORK” сувгаар байнга гардаг вэб цувралын нэг болжээ.
UBERHAXORNOVA Жагсаалтын №9 байрт бичигдсэн "YouTube”-ийн энэхүү суваг нь Нова хэмээх залуугийн өөрийнхөө болоод найзуудынхаа тухай хүүрнэдэг хөгжилтэй адал явдлыг цуврал хэлбэрээр гаргадаг суваг юм. Ингэхдээ гадаад төрх ба хувцаслалтыг нь видео тоглоомын аль нэг дүрд хувиргаж зурагласан байх бөгөөд өдөр бүрийг сонирхолтой байдлаар өнгөрүүлдэг байна. Тэрбээр буяны хэд хэдэн арга хэмжээнд оролцож хандив өргөхийн зэрэгцээ анимэйшн бүтээж эхэлжээ.
RAYWILLIAMJOHNSON Рэй Уильям Жонсон бол Нью Йоркоос гаралтай видеоблоггер, жүжигчин, найруулагч билээ. Түүний ажиллуулдаг "YouTube”-ийн энэ сувагт тавигдсан бичлэгүүдийн 99% нь АНУ-ын телевизийн сувгуудаар тогтмол гардаг байна. Тэрбээр онлайнаар шуугиан дэгдээсэн сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг "Equals Three” цувралыг 2009 оноос хойш хөтөлж ирсэн нь олны сонирхлыг маш ихээр татдаг юм.
TOBYGAMES АНУ-ын жүжигчин, хөгжимчин, элэглэгч Тоби Тёрнерийн ажиллуулдаг "TobyGames” нь тоглоомын суваг бөгөөд "Minecraft”, "Slender” зэрэг тоглоомуудыг хэрхэн тоглож байгаагаа сонирхуулдаг юм. Өдгөө 29 настай тэрбээр "Tobuscus” гэсэн сувгийг ч гэсэн давхар ажиллуулдаг ба энэ нь "Tobuscus Adventures” хэмээх цуврал анимэйшн гаргадаг суваг юм.
JENNAMARBLES "YouTube” дэх хамгийн сонирхолтой сувгуудын нэгээр нэрлэгддэг Женна Марблсыг гурван нохойнхоо хамт Санта Моника эрэгт амьдардаг Женна Мури ажиллуулдаг юм. Эмэгтэй хүний ажиллуулдаг сувгуудаас хамгийн шилдэг нь гэгддэг Женнагийн "YouTube Channel” нь зугаатай, хөгжилтэй бөгөөд сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг. Заримдаа ёжилж егөөдсөн өнгө аяс бүхий хорлонтой ч бичлэг ордог нь сонирхохгүй өнгөрөх аргагүй ажээ. Тэрбээр энэ жил 28 настай юм байна.
BLUCOLLECTION Хүүхэд багачуудын сонирхлыг ихээхэн татдаг "YouTube” дэх тоглоомын "BluCollection” сувгийг хэд хэдэн алдартай брэнд тоглоом үйлдвэрлэгч компаниас хамтарч ажиллах, худалдан авах саналыг хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь шийдвэр гаргаж хамтран ажилласан нь ховор бөгөөд энэ сувагт тавигддаг бичлэгүүд нь хүүхдүүдийн хамгийн ихээр тоглодог тоглоомууд дээр "Хөөх”, "Аанха”, "Яая” гэх мэт аялга үгийг түлхүү хэрэглэж хоолой оруулдаг нь олны өхөөрдлийг төрүүлдэг гэнэ.
DISNEYCOLLECTORBR Хүүхэд багачуудад тоглоомын боловсрол олгох зорилготой энэ сувгийг бичлэг бүрээс сонирхолтой шинэ тоглоомын тухай мэдэж авах боломжтой. Эмэгтэй хүн ажиллуулдаг болов уу гэж таамагладаг "DisneyCollectorBR” сувгийн бичлэг бүрт тоглоомыг задалж харуулдаг хоёр мутар, ямар учиртайг нь тайлбарлаж хэлдэг ялдам хоолойг л сонсох боломжтой учир нууцлагдмал санагддаг байна. Тэгвэл өмнө дурьдсанчлан "BluCollection” сувгийг ажилуулдаг хүмүүс ч гэсэн энэ сувгийг эзэмшдэг ба эхнэр нөхөр юм байна.
SMOSH 2002 оноос ажиллуулж эхэлсэн "Smosh” сувгийг өдгөө 27 настай АНУ-ын хоёр найз хамтран эзэмшдэг юм. Комеди жанрын хөгжилтэй, зугаатай бичлэгүүдийг түгээдэг тэднийг Энтони Падилья ба Иэн Эндрю Хикокс гэдэг. Үйл ажиллагааныхаа хамрах хүрээг өргөжүүлж Испани хэлний сургалт, анимэйшн, видео тоглоомтой холбоотой бичлэгүүдийг ч гэсэн оруулах болжээ.
YOGSCAST "YouTube”-ийн энэ сувгийг Льюис Бриндли ба Саймон Лейн нар хамтран ажиллуулдаг юм байна. "Yogscast” нь 2815 гаруй бичлэгтэй ба бичлэг бүрийг халамцуу одой, царайлаг сансрын нисэгч нар түгээдэг. Тухайлбал "Minecraft” тоглоомтой холбоотой сонирхолтой, хөгжилтэй бичлэгүүдийг халамцуу одой, царайлаг сансрын нисэгч нарын дүрээр төлөөлүүлж үзэх нь инээдэмтэй зугаатай байх аж.
PEWDIEPIE ПьюДиПай нэрээрээ танигдсан Феликс Чельбергийн "YouTube Channel” нь хамгийн олон сая дагагчтай сувгаар нэрлэгддэг байна. Шведээс гаралтай геймер, видеоблоггер тэрбээр 1989 онд төрсөн ба Нэгдсэн Вант Улсын Брайтон хотноо амьдардаг юм. Түүний ажиллуулдаг энэхүү суваг нь видео тоглоомын аль нэг хэсгийг эвлүүлж хөгжилтэй байдлаар хоолой оруулж, тайлбар хийх зэргээр хүмүүсийн сонирхлыг татсан 1961 гаруй бичлэг оруулжээ.
Эх сурвалж: playskull.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих