"Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллага өчигдөр "Авлигын
төсөөллийн индекс-2014" судалгааны тайлангаа танилцууллаа. Тус тайланд
манай удс авлигын индексээр 175 орноос 39 оноогоор 80-д жагссан байна.
Энэ нь өмнөх оны 83-т жагссан үзүүлэлтээсээ гурван байр урагшилсан
үзүүлэлт юм.
"Транспэрэнси интернэшнл" 17 байгууллагын судалгааны эх сурвалжийг үндэслэн улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засаг, хуулийн хэрэгжилтийн бодлого зэргийг харгалзаж дээрх цтайланг гаргадаг байна. Энэ жилийн тайланд Хойд Солонгос, Афганистан, Сомали зэрэг орнууд сүүл мушгиж байгаа бол Дани, Шинэ Зеланд, Финланд, Швед, Норвеги улс авах ёстой 100 онооноос 92-86 оноо авч авлигын эрсдэлгүй орнуудад бичигджээ. "Транспэрэнси интернэшнл" дэлхийн орнуудын авлигын төсөөллийн индексийг 0-100 оноогоор дүгнэдэг. 0 рүү ойртох тусам авлигын эрсдэл өндөр байгааг илэрхийлдэг бол 100 руу ойртох тусам авлигаас ангид гэх зэрэглэлд багтдаг юм байна.
Г.БОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих