Манай улс хойд хөрш, Оростой харилцан визгүй зорьчих гэрээ байгуулсан
нь эерэг, сөрөг нөлөө ихтэй болжээ. Орос орон эрүүгийн хүнд "гарууд”
олонтой тул төрөл бүрийн гэмт хэрэг их гардаг ажээ. Тэдгээрээс Монгол
руу орж ирэх нь элбэг тохиолдох хандлагатай.
Саяхан ОХУ-ын иргэн Е.Александр гэгч согтуу эр машин жолоодож яваад 22-ын товчооны дэргэд машиныхаа дугуйг янзалж байсан Монголын нэг иргэнийг дайрч амийг нь хохироосон байна. Түүний биед аль улсын харъяат болохыг тодорхойлсон бичиг баримт байгаагүй бөгөөд цагдаа нарт тэр "Би ОХУ-ын иргэн, гээд Монголд арваад жил хараар амьдрахдаа "Э” гэдэг монгол бүсгүйтэй хамтран амьдарч байснаа хэлжээ. Цагдаагийн дуудлагаар тэрхүү "Э” гэгч эмэгтэй нь удалгүй цагдаагийн ажилтнууд дээр очиж үүнийг нь нотолсон байна. Е.Александрыг одоо цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр "ОХУ-д жинхэнэ эхнэр маань амьдардаг” гэсэн бөгөөд үүнээс үзэхэд Орост ч, Монголд ч эхнэртэй байхыг хичээсэн нэгэн бололтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих