Дарангуйлагч нар бол харгис, хэрцгий дангаар захирагчид мөн. Тэднийг өөрийнх нь эх ч хэрхэн хайрлаж болдгийг ойлгоход хэцүү.

Үүнээс болоод тэдний оршуулга дээр уйлж буй хүмүүс бол зүгээр л худал дүр эсгэж байгаа хэрэг хэмээн хүмүүс бодож эхэлдэг.

Гэхдээ олон дарангуйлагч одоо болтол тэднээс болж зовж шаналж байсан ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж байдаг ажээ.

Хэдийгээр ард түмнээ зовоож байсан ч тэрхүү удирдагч, дарангуйлагч нар түүхийн тавцанд улс орныхоо нэр хүндийг өргөж, ямар нэг байдлаар эх орондо гавьяатай үйлс бүтээсэн байдаг аж.

1. Николае Чаушеску

Зөвлөлтийн лагерийн дарангуйлагч нараасхэн ч Чаушеску шигээр тэгтлээ их нүд үзүүрлэгдэж байсан нь үгүй бизээ. Түүний захиргааны үед тус оронд өлсгөлөн жилээс жил газар авч, харин цагдаа нар жилд 15 мянга хүртэл хүнийг хороож байжээ.

1989 онд түүний засаглалыг түлхэн унагаахад цэргийнхэн ард түмний өшөөгөө авах гэсгээлтээс түүнийг хамгаалахад хүрч байсан юм. Гэсэн ч өнөөгийн румынчүүдэд тэр яалт ч үгүй үгүйлэгдэж байгаа аж.

2010 онд Румыний үнэлгээ, стратегийн хүрээлэн олон нийтийн санал асуулга явуулж, коммунизмын үеийн тус орны амьдралын тухай хэд хэдэн асуулт тавьсан байна.

Тэгэхэд амьдрал дээр байжээ хэмээн 63 хувь нь мэдэгдэж,29 хувь нь үүнийг зөвшөөрөөгүйд итгэхэд хэцүү юм. "Та өнөөдөр Чаушескугийн төлөө санал өгөх үү?" гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 40 гаруй хувь нь "тэгнэ" гэж хариулжээ.

Энэ нь балай юм шиг санагдах ч, өнөөдөр Румын Европын холбооны хамгийн ядуу орнуудын нэг (ядуурлын түвшингээр хоёрт орж байна) бөгөөд авлигад хамгийн ихидэгдсэн орон юм. Ард түмэнолж авсан эрх чөлөөнийхөө хариуд ч бай, коммунист дарангуйллыг ажил эрхлэлт болон аюулгүй байдлын ямар нэг баталгаа хэмээн үзэж байна.

2. Пак Жөн Хи

Пак Жөн Хи 1961-1979 оны хооронд Өмнөд Солонгосыг төмөр гараар захирч байсан билээ. Түүний засаглалын үед нууц цагдаагийнхан гэнэтийн нэгжлэг хийж, эрүүдэн шүүх нь жирийн үзэгдэл болжээ.

Түүнийг эсэргүүцэгчид сураггүй алга болж байсан бөгөөд Пак дургүйг нь хүргэсэн хамгийн дээд тушаалын хүмүүсийг өөрийн гэрт өөрийн гараар цааш харуулдаг байсан гэж ярьцгаадаг. Харин өнөөдөр солонгосчууд түүнийг хэрхэн үзэж байна вэ?

Тэд түүнийг түүхэн дэх аугаа их ерөнхийлөгч гэж үздэг.Социологийн санал асуулгыг иш татан "Korean Times" сонинд бичсэнээр, Пак Жөн Хи нэр хүндээрээ Солонгосын бусад ямар ч удирдагчаас тасархай түрүүлдэг байна.

Түүний засаглалын үед эдийн засаг үнэхээр хөгжсөн юм. 1970-аад онд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн хурдац Америкийнхаас түрүүлж байв. Энэ нь хэрвээ 1950-иад онд Өмнөд Солонгос Умардаасаа илүү ядуу байсныг эргэн санавал, илүү их сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Өнөөдөр харгис дэглэм мартагдаж,эдийн засгийн амжилт нь л хүмүүсийн ой ухаанд үлджээ.

3. Антонио Салазар

Антонио Салазар хамгийн удаан засгийн эрх барьсан дарангуйлагч нарын нэг байсан билээ. Тэр хагас фашист улс болсон Португалийг бараг 40 жил захирсан юм. Энэ хугацаанд нууц цагдаагийнхан тус орны сургууль, үйлдвэрийн газар зэрэг бүх байгууллагад нэвтрэн ордог байжээ.

Төрийн террорын сүлжээ цагийн механизм шиг л ажиллаж байсан байна. Дургүйцлээ илэрхийлсэн олон хүнийг Африкт байсан бөөнөөр хорих газарууд руу явуулж байжээ.

Салазарын дэглэм 1974 онд нурж унасан ч, өнөөдөр түүний нэр хүнд өссөөр байна. Салазар муу гэхээсээ сайн зүйл их хийсэн юм гэж португалчуудын барагцаалвал тавны нэг нь үздэг ажээ. Төрсөн өдрөөр нь түүний булш цэцгэнд дарагддаж, харин дарангуйлагчийн хөргийг олон баар, ресторанд өлгөдөг байна. Энэ нь 2010 онд тус оронд болсон эдийн засгийн хямралтай холбоотой байж болох юм.

4. Франциско Франко

Генерал Франко түүний нэг үеийн нэр цуутай хүмүүс болох Гитлер, Муссолини нарын сүрэнд дарагддаг ч, хэнээс ч дутахааргүй хэрцгий хүн байсан юм. "Цагаан террор"-ын үед 114 мянган испани хүн алагдаж, олон хүн эрүү шүүлт, хүчирхийлэлд өртөж байжээ. Бөөнөөр хорих газруудад 500 мянга хүртэл хүн амь үрэгдсэн байна. Гэсэн ч тэр Испанид нэртэй хүн хэвээр байгаа ажээ.

Испаничуудын гуравны нэг ньөмнөх засгийн газрыг түлхэн унагаах талаар Франкогийн явуулсан үйл ажиллагааг зөв байсан хэмээн үздэгийг 2006 онд "El Mundo"сонины газраас явуулсан санал асуулга харуулсан байна.

2013 онд вангийн түүхийн академиэс хэвлүүлсэн Франкогийн тухай номонд түүнийг "энхийн үзэлтэн", харин түүний улс төрийн дайснуудыг "террористууд" хэмээн бичжээ.

Испаничуудын нэлээд хэсэг нь Франког Испанийн иргэний дайны үед мөн 40 мянга орчим хүнийг хороосон коммунистуудаас улс орноо аварсан гэж үздэг байна. Коммунистууд улс орныг Франкогоос илүү аймшигт цуст хэрэг явдалд оруулах байсан юм гэж үздэг ажээ.

5. "Хар хурандаа нар"

1967 онд Грекийн ардчилсан засгийн газар унаж, бараг 10 жилийн турш гэсгээн цээрлүүлэх аргаар улс орныг удирдаж байсан хэсэг офицер оронд нь гарч ирсэн юм. Хунтийнхан хүчирхийлэл, сексийн бузар булай үйлдлийг ашиглаж байснаараа онцгой ялгарч байжээ.

Хунтийнхныг засгийн эрхээ алдахад, шинэ засгийн газар ард түмний цээрлүүлэлт гаргахгүйгээр албан ёсны шүүх хурал явуулахын тулд багагүй чармайлт тавихад хүрч байсан байна.

Дарангуйлал ардчиллаас дээр хэмээн грекчүүдийн гуравны нэг нь үздэгийг 2013 онд "Metron Analysis" сонины газраас явуулан санал асуулга харуулжээ. Хунтийнхан аюулгүй байдлыг илүү сайн хангаж байсан гэж 50 гаруй хувь нь үзэж, эдийн засгийн байдал дээр байсан гэж 46 хувь нь боддог байна.

Сүүлийн жилүүдэд Грек улс эдийн засгийн олон ноцтой асуудалтай тулгарч, маш олон хүн, гол төлөв төрийн албан хаагчид ажилгүй болсон юм.

6. Фердинанд Маркос

1965 оноос 1986 оныг хүртэл Фердинанд МаркосФилиппин улсыг дангаар захирч байсан юм. Засгийн эрхэнд байх хугацаандаа тэрулс төрийн дайснуудаасаа3257 хүнийг алж, 35 мянган хүнийг эрүүдэн шүүж, 70 мянган хүнийг шоронд хийжээ. Тэр манай гаригт амьдарч байсан хамгийн авлигач түшмэдийн нэгэнд тооцогддог бөгөөд авилгатай тэмцэх "Transparency International" байгууллагын жагсаалтын хоёрт бичигдэж байжээ.

Энэ нь онцгой талархал төрүүлэх ёсгүй мэт санагдах ч, 2011 онд филиппинчүүдийн олонхи нь Маркосын шарилыг төрийн баатруудын оршуулгын газарт шилжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнийг засгийн эрхнээс зайлуулсны 28 жилийн ойгоорд 2014 онд Twitter-т мэдээний давалгаа болж, Маркосыг "бүх цаг үеийн аугаа их ерөнхийлөгч" хэмээн нэрлэж байжээ.

Түүнийг мөн коммунизмаас аврагч гэж үздэг байна. Гэхдээ Испанийг бодвол, Филиппинд энэ аюул бодитой байгаагүй юм. Ийм аюул нь Маркос улсын сангаас 10 тэрбум гаруй ам.доллар идэж шамшигдуулах шалтаг л болсон юм.

7. Эрих Хонеккер

Та түүний нэрийг санахгүй байж болох ч, түүний эх орны нэр - Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс гэсэн нэр, төрийн "Штази" гэдэг цагдаагийн газрын вант улсыг мэдэж байгаа. Тус орны оршин суугчдыг айлгах нь хэвийн зүйл болсон ч, БНАГУ-д үүний дээр эдийн засгийн сүйрэл нэмэгдсэн юм.

Зүүн Германы хүн ам бүсээ чангалж байхад, барууны төрөл төрөгсөд нь юугаар ч дутагдаж гачигдаж байгаагүй билээ.Герман улс нэгдэхэд, БНАГУ-ыг санагалзах юм хэмээн хэн ч бодож байгаагүй юм.

Гэвч "Der Spiegel" сэтгүүлийн газраас явуулсан санал асуулгын дүнг 2009 онд зарлажээ. Германы зүүн мужуудын оршин суугчдын ихээхэн хэсэг нь БНАГУ-д өнгөрүүлсэн амьдралаа хамгаалж, тэнд аж төрөхөд "сайхан" байсан гэж 49 хувь нь хэлсэн байна. Тэнд өнөөгийн Германыхаас "бага дарангуйлал" байсан гэж зарим хүн мэдэгдэж байжээ. Олонхи нь "Штази"-ийг тагнуулын ердийн лбайгууллага гэж үзсэн байна.

Герман хэлэнд "Ostalgie" (Ost – зүүн, nostalgie – санагалзах гэсэн үгнээс) нэр томъёо бий. Баруун болон зүүн мужуудын амьжиргааны түвшин одоо болтол адил болоогүй байгаа нь энэ үзэгдлийн нэг шалтгаан юм.

8. Хажи Мухаммед Сухарто

Хэрвээ Маркосын явдал танд таалагдаагүй бол, Сухартотай танилцана уу. Тэр 1967 оноос 1998 онд улсын төсвөөс 35 тэрбум ам.доллар идэж шамшигдуулж, Зүүн Тиморыг эзлэж,хоёр ч удаа хүйс тэмрэх ажиллагаа явуулж байсан юм. Гэтэл одоо тэр ард нийтийн хайр талархлыг дахин хүлээж байна.

Сухартогийн эх орон нэгтнүүдээ яргалсан үйлдлийн ойг Индонезын олон нутагт одоо болтол тэмдэглэдэг ажээ. Дөрвөн жилийн өмнө тэр социологийн санал асуулгын дүнгээр "үндэсний баатар" болсон юм.

Тэр бол "улс орныг коммунизмаас аварсан баатрын" нэг бас мөн. Маркосын тухайд гэвэл, энэ нь зүгээр л аян шалтаг байсан юм. Харин коммунизмтай тэмцэх нэрээр Сухарто угсаатны зарчмаар нутгийн 500 мянган (зарим мэдээгээр, хоёр сая хүртэл) хятадыг устгажээ.

9. Бенито Муссолини

Бенито Муссолини Итали улсыг захирч, Гитлерийн холбоотон байсан билээ. АНУ, Их Британийн цэрэг түүнийг баривчилж амжаагүй бөгөөд харин италичууд өөрсдөө түүнийг дүүжлэн хороосон юм. Гэвч ХХI зуунд тэр дахиад л хэрэгтэй хүн болжээ.

Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлсээс, ресторан, дэлгүүрттүүний зургийг харж болно. Энэ нь зүгээр нэг егөөдөл биш, Сильвио Берлускони мэтийн тийм улс төрчид Муссолинийг олны өмнө сайшаан магтахыг зөвшөөрдөг байна.

10. Иосиф Сталин

Өмнөх бүх баатрууд бүгдээрээ нийлээд ч Сталиныг гүйцэхгүй. Түүний засаглалын үед хэлмэгдсэн (цаазлуулсан юмуу шорон гянданд орсон) хүний тоо ойролцоогоор 20 сая байдаг. Тэр улс төрийн хоригдлуудын хөдөлмөрийг зүгээр л сорж байжээ. Гэтэл тэр Орост маш нэртэй юм.

Оросын иргэдийн 45 хувь нь Сталиныг "бүхэлдээ нааштай" үнэлдгийг 2011 онд Олон улсын энх тайвны төлөө Дейл Карнегийн сангаас явуулсан санал асуулга харуулсан байна. Түүний төрсөн орон Гүржид энэ тоо 68 хувь байжээ.

Хэдэн жилийн өмнө телевизийн нэртэй шоунд зориулж явуулсан санал асуулгын дүнгээр Сталин Оросын үндэсний баатруудын жагсаалтад гуравт бичигдсэн байна.

Бүхэлдээ оросын иргэд Сталины үйлдсэн гэмт хэргүүдийг мэддэг. Гэвч түүнийг Гитлерийг ялагч гэж үзэж, үүгээр түүний гэм зэмийг цайруулдаг байна. Өөрөөр хэлвэл, тэр бол мангас, гэхдээ илүү аймшигт мангасыг дарсан гэдэг ажээ.