Иракт "Исламын улс” бүлэглэлийн дайчид секс-жихад гэгчид оролцохоос татгалзсан 150 гаруй эмэгтэйг цаазалсан тухай тус улсын Хүний эрхийн яам мэдээллээ. Амь үрэгдсэн зарим эмэгтэй жирэмсэн байжээ. Эмэгтэйчүүдийн цогцсыг "Исламын улс” бүлэглэлийн хяналтад буй Аль-Анбар мужид илрүүлжээ.
Секс-жихад гэж "Исламын улс” бүлэглэлийн дайчдад бүсгүйчүүдийн зүгээс секс үйлчилгээ үзүүлэхийг хэлдэг аж. Тус бүлэглэл орон орны лал шашинтай залуу бүсгүйчүүдэд хандан энэ "ариун” үйл хэрэгт оролцохыг уриалан Ирак, Сирид хүрэлцэн ирэхийг урьдаг байна.
Эх сурвалж: www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих