Загвар моод гээд л өөрөө өөрийгөө хуурсан амьдрал хэзээ хаана хүрч
дуусах юм бол доо. Бас бусдыг даган дуурайх явдал арай л хэтэрхий
болчихож. Удахгүй Үндэсний сар шинийн баяр болох гэж байгаатай
холбоотойгоор том багагүй л үндэсний хувцасаараа гангарах гээд л эрвийх
дэрвийхээрээ хичээдэг. Энэ нь ч ёс заншилаа гэсэн сайхан санаа.
Гэтэл сүүлийн үеийн гоёлын дан дээлнүүд хэрхэн ямар загвараар хийгдээд байгааг харахад халагламаар... Зарим хэсэг нь барууны соёл гээд өөрийн үндэсний хувцасаа нэг их чухалд үзэхгүй болсон цагт бас үндэсний хувцасны дайсан болж гарч ирээд байгаа зүйл бол Солонгосын Ханбуг маягийн загвар хийцтэй дээл гэхэд хэцүү зүйлийг Монгол үндэсний хувцас гээд хийгээд зарж байгаа нь харамсмаар.
Учир нь өнөөдөр манай Монголчууд арай ч ханбуг, дээл хоёроо ялгахтайгаа байгаа гэдэгт найдна. хэтэрхий их Солонгосжих гэсэн сэтгэлийн тэнэглэл өнөөдөр үндэсний хувцасд минь хүртэл нөлөөлж байгаа нь юутай эмгэнэл.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих