Бидний хамгийн сайн мэддэг цэцэг бол сарнай. Монголчууд ямар нэгэн
тэмдэглэлт баярын эзэнд сарнай цэцэг бэлэглэх дуртай. Тэр ч утгаараа
Монголд энэхүү цэцэг нь түгээмэл байдаг ч тухайн цэцгийнхээ талаар болон
бэлгэдлийг тийм ч сайн мэддэггүй ажээ. Сарнай цэцэг нь хамгийн багадаа л
долоон өнгө, төрөл зүйлтэй, Хятад, Орос, Голланд зэрэг дэлхий дахинд
түгээмэл өөр сортууд байдаг юм байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа
сарнай цэцгийн өнгөний бэлгэдлийг хүргэж байна. Таны мэдлэгт бага ч
гэсэн нэмэр болох биз.
Улаан: Хайр сэтгэл, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл. Та хайр сэтгэлээ илэрхийлэх гэж байгаа бол гал улаан сарнай тохиромжтой.
Цайвар ягаан:
Зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийн бэлгэдэл болно. Бас
шударга ёсны бэлгэдэл болдог учраас үнэнч нөхөртөө бэлэглэхэд
тохиромжтой.
Тод ягаан: Талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах бөгөөд баярласан сэтгэлээ илэрхийлэхэд тохиромжтой.
Шар:
Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал болон аз
жаргалыг бэлгэднэ. Сайн найз нөхдөдөө өгөхөд тохиромжтой.
Цагаан: Гэнэн цайлган байдал болон цэвэр ариуныг илтгэдэг. Ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлгэ тэмдэг болгон өгдөг.
Улбар шар:
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригийг илтгэнэ.
Тиймээс энэ нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик
байдлын бэлгэ тэмдэг болдог. Мөн "би чамаар бахархаж байна" гэсэн утгыг
илэрхийлдэг.
Лаванда буюу хөх ягаан сарнай: Агуу их
зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид
шидийн, сэтгэл татам байдлын бэлгэ тэмдэг болдог.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих