Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилгаар "Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессэжээр санал авах болсноо зарлалаа.
Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж
байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусч, 4-ний өдөр дүн мэдээллийг
багцлан ЗГХЭГ-т хүргэх юм байна.
Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчид мессэжээр илгээнэ. Саналын хариуг "1” эсвэл "2” гэсэн тэмдэгтээр хүлээн авч, өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно. Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй ажээ.
15151111 дугаарт мессэж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессэж явах боломжтойг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ. Санал асуулга эхлэхээс 7 хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих