Цагаан сарын баяр асуй. Монголчуудын төрт ёсны уламжлалт хүсэн
хүлээдэг энэхүү баяраараа ах дүү, хамаатан садан, хүүхэд багачуудад өгөх
гарын бэлгээ дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнээс авах уриалга
цахим ертөнц хийгээд хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа. Дорнодчууд ч
гэсэн энэхүү уриалгыг нааштайгаар хүлээн авч байгаа гэдэгт итгэж байна.
Саяхан манай аймгийн хэсэг залуус гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж
Есүү нэртэй Дорнодын арьсан эдлэлийн нэрийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн.
22-р байранд байрлах энэхүү үйлдвэрээс шар шинийн бэлгээ худалдан
аваарай. ШУТИС-ийн арьсан эдлэлийн ангийг төгссөн чадварлаг залуус
түлхүүрийн оосор, түрийвч, арьсан хөөмөл, наамлаар чанартай бүтээгдэхүүн
гаргаж нутгийнхандаа үйлчилж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих