Өнөөдөр аргын тооллын 2015 оны
Хоёрдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн
тооллын
XVII
жарны "Тийн
ялгуусан" хэмээгч
модон
морин жилийн
өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн
24. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 5 шар мэнгэтэй цагаан бич
өдөр. Өдрийн
барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн
наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр
хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх,
худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг
сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы
үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг
тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой
болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ
өдөр нь үнэт зүйлсийг хэтрүүлэн үнэлэх билэг тэмдгийн өдөр. Од гарагс
нь эргэн тойрон дахь өөрчлөлтүүдэд маш их анхаарал хандуулахыг зөвлөж
байна. Олон улсууд таны авъяасыг өөртөө маш ашигтайгаар хэрэглэхийг
хичээх болно. Гэвч замбараагүй шийдвэр гаргасны хэрэггүй. Хэрвээ та
болгоомжтой, ухаалгаар үйл ажиллагаагаа явуулбал бүх асуудлууд
шийдэгдэнэ. Хонинууд өөрийн хичээл зүтгэлдээ төвлөрч чадах болно. Шөнө
нь баялаг зөгнөх зөнч зүүд зүүдэлнэ.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын
эрч хүчээ ухаалгаар чиглүүлэх үе яг одоо эхэлж байна. Хандлага болон
боломжит байдлаа дүгнэж цэгнэхэд муугүй. Энэ өдөр танилцах хүмүүс
амьдралд тань гол нөлөө үзүүлэх бөгөөд харин сайн уу, муу юу гэдэг нь
гол асуудал. Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөхүйц шинэ санаа төрж
болзошгүй. Хайрттайгаа өнгөрүүлсэн романтик үдшийн ачаар таны сэтгэл
санаа илт дээшилнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай
өдөр. Таны идэвхитэй, харилцахад хялбар байдал нөлөө бүхий хүмүүсийн
ивээл сэтгэлийг нь зовоож байгаа асуудлыг мөн чухал ажлыг дуусгах, шинэ
ажлыг төлөвлөхөд тусална. Амжилт таныг ивээж байна.
Мэлхий (6/22-7/22)
Энэ
өдөр нь өдөөн хатгалт болон гадаад дайсагналыг тодорхойлох өдөр юм.
Энэ өдрөөс өмнө бүх ажлаа дуусгаж амжихыг хичээх хэрэгтэй. Учир нь
ажилд садаа болж мэдэх гэнэтийн асуудал гарч ирэх магадлал их байна.
Ихэнх мэлхийнүүдэд зардлын хэмжээ нэмэгдэнэ. Санхүүгийн алдагдал хүлээж
магадгүй. Гэр бүлд хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалсан зардал,
асуудлууд гарч магадгүй.
Арслан (7/23-8/22)
Уучлах,
гомдлоо цайруулах, амьдралын эрч хүч, өөрчлөгдөх чанар, зориг сайжирч
ирнэ. Магадгүй таны амьдрал шинэ танил гарч ирж харилцах танилын хүрээ
өргөжинө. Хамт олонтойгоо шинэ ажил эхлэх, шинжлэх ухааны ба уран
бүтээлийн ажилд тохиромжтой сайн өдөр. Орой нь өөрийн ярвигтай болсон
хувийн амьдралаа сайнаар өөрчлөхад ямар нэг аргыг хэрэглээд үзэх
хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Энэ
өдрийн үйл явдлууд таны мэдрэл, сэтгэцэд муугаар нөлөөлж, сэтгэлийн
хөөрөл, цухалдалд хүргэх магадлалтай. Энэ нь таныг үл ойлгогдох хэрүүл
маргаанд татах болно. Мэдээжээр энэ нь хүнд долоо хоног болон олон янзын
сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийн үр дүн юм.
Жинлүүр (9/23-10/22)
Ачаалалтай
өдөр. Хэн нэгэн танд таатаархагчид таныг далдуур хорлоно. Гэнэтийн
мэдээ мэдээлэл нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Гэрийн аж ахуй,
засварын ажилтай холбоотой зардлын асуудлууд эсвэл гэр бүлийн хэн нэгний
үйл ажилгаатай холбоотой асуудлууд үүснэ. Өнөөдрийн эерэг хандлагын
ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд
өөрийн бүх авьяас, бусдыг манлайлах чадвараа харуулах хэрэг гарах байх.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр
та өөрийн зөн совиндоо итгэх өдөр. Магадгүй таагүй мэдээ тэнцвэрт
байдлыг өөрчилж, сэтгэлзүйн дарамтад оруулах гол шалтгаан болно.
Тодорхой хэмжээгээр эрүүл мэнд болон сэтгэл санаа тавгүйтнэ. Сэтгэл
санаа тавгүй байна гээд амьдралаас тасраад байх нь зүйд нийцэхгүйг
санаарай. Амьдрал баялаг, сонголт арвин байдгийг сана. Гэр бүлийн
асуудал таатай бус, байдал эд зүйлсээс болоод эвлэрэхгүй байх магдлалтай
тул оройг ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Нум (11/22-12/21)
Энэ
өдөр таны хувьд эргэлзээ тээнэгэлзээ, тэнцвэргүй байдал давамгайлна.
Ажлаасаа сэтгэл ханамжгүй мэдрэмж төрнө гэхдээ бүх зүйлийг орхиод гарах
гэж яарсны хэрэггүй шүү. Энэ ажил ашиг тусаа танд өгсөн, ахиж ийм ажил
олоход хэцүү байх болно гэдгийг санаарай. Цөөн хэдэн хүмүүс үйл
ажиллагаандаа эрсдэл хийхийг оролдоно. Таны сонирхлыг төрүүлээгүй мөн
мэдээлэл муутай ажил руу бүү ор. Амжилтад найдах хэрэггүй. Биеийн хүчний
ажил хийсний хэрэггүйг мөн сануулж байна. Найз нөхөд болон гэр бүл
таатай дулаан уур амьсгалтай байна.
Матар (12/22-1/19)
Та
өнөөдөр юу ч хийхээр төлөвлөсөн тэрийгээ хойш нь тавиад эрүүл мэнддээ
анхаарал хандуулах хэрэгтэй. Ганцхан ажлаас болж биеэ гаргуунд нь хаях
хэрэггүй гэдгийг сануулж байна. Засвар хийх, нүүх, аж ахуйд тааламжгүй
өдөр. Эд хөрөнгөтэй асуудалд ямар нэгэн таагүй олон зүйл тохионо
гэдгийг санаарай. Танд эд материалаасаа болоод ашиггүй нөхцөлд орж
болзошгүй тул анхаараарай. Хийх дуртай зүйлээрээ оролдож өдрийг
өнгөрөө. Сэтгэл гутралд орохоос болгоомжил.
Хумх (1/20-2/18)
Энэ
өдөр хайр дурлал, ойлголцлын өдөр. Та өөртөө болон өөрийн зорилгодоо
сэтгэл хангалуун байна. Ганц бие хүмүүс болзоонд азтай байж, эсвэл
гомдоосон нэгнийг тайтгаруулах нь эргэлзээгүй. Эргэн тойрныхон танаас
тусламж хүснэ. Эрчүүд өөрийн эмэгтэйчүүддээ анхаарал тавь. Эхнэр, ээж,
охин дүү, эгч гэх мэт хүмүүст. Энэ өдөр өвдвөл хурдан эдгэнэ. Танд эрүүл
амьдрах тухай лекц семинарт суух нь илүүдэхгүй бөгөөд энэ тал дээр
эртхэн анхааралаа хандуулж зав зайгаа бэлд.
Загас (2/19-3/20)


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих