Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд болон тэдний дэмжигчдийг урд шөнийн 00.50 цагийн үед тараасан тухай бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өглөө. "Босоо хөх Монгол” ТББ-ын долоон найман гишүүн анх өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч нэг иргэн эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоосон. Ингэснээр долоон иргэн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан юм.
1
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан юм. 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр, цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж, хэв журмын хамгаалалтад ажилласан” гэдэг мэдээлэл өглөө.
1
Цагдаагийн байгууллагынхныг очиход долоон хүний нэг нь байхгүй байжээ. Тэрбээр урьдчилсан байдлаар "Бигэртээ оччихоод ирсэн” гэдэг тайлбар өгч байгаа аж. "Босоо хөх Монгол” ТББ-ын өлсгөлөн зарласан гишүүд албадан эмчилгээний дүгнэлтийг танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эрүүл мэндийн байгууллага руу явжээ. Мөн гишүүд, дэмжигчид сайн дураар тухайн өлсгөлөн зарлаж байсан иргэдийн байрлаж байсан гэрийг буулган, авч явахдаа цагдаагийн алба хаагчдаас тусламж хүссэнийг хүлээн авч хамтран ажилласан. Өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлгийн байгууллага руу авч явахад иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд ямар нэгэн зөрчил гараагүй гэж мэдээлэв.
https://www.youtube.com/watch?v=rUIDR68vB0g

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих