Монгол Улс 1936 оны энэ өдөр Г.Дэмид, Х.Чойбалсан хоёрт цэргийн дээд
цол маршалыг олгосноос хойш 43 жил энэ цолыг хэнд ч өгөлгvй явсаар
байгаад 1979 онд Ю.Цэдэнбалд хvртээснээр тvvхэндээ гуравхан маршал буюу
өрлөг жанжинтай байсаар өнөөдрийг хvрэв. Ингэхэд маршал гэгч хэзээ
хаанаас vvссэн нэр, албан тушаал гэдгийг сонирхож vзтэл сонирхолтой зvйл
олж мэдэв. Маршал нь эртний Герман хэлний "адуу, агтчин” гэдэг vгнээс
гаралтай ч зарц байснаа аажмаар эзэн хааны агтны даамал болсон хvнийг
нэрлэдэг нэршил байж. Хэдийгээр Франц, Герман, Оросын армид эрт vеэс
Генералиссимус цолыг маршалтай дvйцvvлэн хэрэглэсээр ирсэн ч чухамдаа
маршал буюу өрлөг жанжин цолыг Монголчууд анх дэлхийн цэрэг дайны урлагт
гаргаж ирсэн тvvхтэй. Учир нь Чингис хаан есөн өрлөгтэй байсан бөгөөд,
Жалайрдайн гоо Мухули, Жvрчидийн Чуу мэргэн, Арладын хvлvг Боорчи,
Сvлдэний Торган шар, Урианханы Зэлмэ, Бэрсvдийн Зэв, Ойрадын Хар Хирv,
Жvрхэний Борохул, Татарын Шихихутуг нарын "есөн өрлөг” Чингис хааны өмөг
тvшиг болж дэлхийн талыг эзэлсэн их тvvхийг бvтээжээ. Эзэн Чингисээс
хойш төрсөн гурван өрлөг жанжны эхнийх нь Монголын ардын хувьсгалт
армийн Ерөнхий командлагч байсан Гэлэгдоржийн Дэмид. Энэ хvн маршал
болсноосоо хойш ганцхан жил болоод 1937 онд хилс хэргээр цаазлуулсан
байдаг. Харин хоёр дахь нь "Чимэг болон хайрлагдсан” Хорлоогийн
Чойбалсан байв. Хэдийгээр энэ хоёр хvн нэг өдөр маршал хэмээх эрхэм дээд
цол хvртсэн ч тvvхэнд Г.Дэмид жанжныг эхлэн авсан гэж бичдэг аж.
Магадгvй тvрvvлж энгэртээ өрлөг жанжин цолоо зvvлгэсэн тул тийнхvv
ярилцсаар ирсэн байж ч болзошгvй. Монголын ард тvмэнд "Чимэг болон
хайрлагдсан” өрлөг жанжин Х.Чойбалсаны хувьд 1952 оны нэгдvгээр сарын
26-нд 57 насандаа өөд болоход "Монголоо өнчрvvлсэн маршал минь хөөрхий”
хэмээн бvтэн долоо хоног асгартал уйлцгаан, ёстой л тэнгэр нураад ирэх
шиг болсон гэдэг.
Тvvнээс хойш Ю.Цэдэнбал 1979 онд өрлөг жанжин болж 1991 оны дөрөвдvгээр
сарын 20-нд таалал төгсөх хvртлээ 12 жил өрлөг жанжны мөрдөстэйгөөр
Монголчуудын зvрх сэтгэлд мөнхөрсөн тvvхтэй.
Монголчууд ХХ зууны 1936 оны энэ өдөр Г.Дэмид, Х.Чойбалсан хэмээх хоёр
маршалтай болж байсан нь ХIII зуунд дэлхийн талыг морин дэл дээр
тvвшитгэн захирч явсан их эзэн Чингисийн есөн өрлөг жанжнаас хойшхи
анхны хоёр өрлөг жанжин төрөн гарсан тvvхэн өдөр өнөөдөр ийнхvv тохиож
байна. Харин хойшид Монголын армиас хэдэн маршал буюу өрлөг жанжин төрөн
гарахыг одоогоор таахын аргагvй.
Эх сурвалж:


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих