Леонардо Ди Кaприогийн гол дүрд нь тоглосон эмгэнэлт уянгын киног уг нь
"Титaник" биш "Олимпик" гэж нэрлэвэл зохих байсан юм. "Олимпик" бол
"Титаник”-ийн ихрийн өрөөсөн, гэхдээ арай хуучин хөлөг ажээ. Энэ
хөлөгтэй тохиолдсон эмгэнэлт явдал л ном зохиол, киноны гол сэдэв болоод
байсан билээ. Эзэмшигч компани нь зөвхөн даатгалын мөнгө л олж авахын
тулд өмнө нь нэг бус удаа сүйрэлд орж байсан "Олимпик” хөлгийг "Титаник”
болгон живүүлсэн гэдэг. Гадаад байдлаараа 2 хөлөг бараг ялгаагүй байсан
бөгөөд "Титаник” арай шинэ, илүү тохилог байжээ.
1911 оны 9-р сард "Олимпик” цэргийн HMS Hawke хөлөгтэй мөргөлдсөн байна.
Мөргөлдөөн "Олимпик”-ийн багийн буруугаас болсон учир даатгалын компани
мөнгө төлөхөөс татгалзжээ. Ийм учраас хөлөг онгоц эзэмшигч компани
"Титаник” хөлгийг живсэн болгож жүжиг тоглоод дараа нь шинэ
"Титаник”-ийг засварт орсон "Олимпик” хэмээн үнэмшүүлэхээр зэхэж байв.
Энэ тухай багийн хэдхэн тооны ахлах офицер л мэдэж байлаа. Гэвч
даатгалын мөнгө авах гэсэн жүжиглэл олон хүний амь эрсдүүлсэн эмгэнэлт
явдал болж дууссан юм.
viva.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих