
БИД ХОЁУЛАА Л БАЙСАН...
Тухайн үеийн МАХН-ын Төв Хороо 1944 оны сүүлчээр Говь- Алтай, Увс, Хөвсгөл зэрэг зургаан аймгийг сонинтой болгох тухай тогтоол гаргасны нэгд Дорнод аймаг багтсан юм. Намын Төв Хороо ямар нэртэй сонин гаргах талаар айм- гийнхнаас асуухад Д.Навааншарав гэдэг хүний санаачилсан "Дөл" гэдэг нэрээр тохиролцсон. Энэ нь Дорнодын тал нутаг галын дөл шиг үргэлж өөдөө бадарч байхыг билэгдсэн агуулгатай юм. Мөн "Дорнодын туяа" гэж нэр санал болгосон нь "Октябрийн туяа" монголын тал нутагт туслаа гэсэн санаа байсан юм. Энэ хоёр нэрийг аймгийн намын хорооны тэргүүлэгч дээр хэлэлцээд "Дөл” нэрийг нь батлаад, уг саналаа Намын Төв Хороонд явуулсан нь хэвээр батлагдан ирж, Дорнод аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа "Дөл” нэртэй сонинтой болсон юм гэж 1945 оны аймгийн намын хорооны 2-р даргаар ажиллаж байсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлгэн Магсарын Дамдинсүрэн агсан 1994 оны эхээр хуучилж билээ.
Дорнод аймаг 1931 онд байгуулагдаж, 1941 оноос маршал Х.Чойбалсангийн нэрээр нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод аймаг" болсон билээ. Аймгийн нэр өөрчлөгдөж байхад харин "Дөл" сонины нэр өөрчлөгдөж байгаагүй юм. "Дөл” сонины нэр намын төв хороогоор батлагдаж ирснээр "Дөл” сонины анхны эрхлэгчээр ЗХУ- ын Дорно дахины дээд сургууль төгссөн эдийн засаг, орос хэлний зохих мэдлэгтэй Шагдарын Бат-Очир гэдэг хүн томилогдон ирж, сонины эрхлэгчийн туслах буюу хянагчаар Гомбын Раднаабазар гэдэг хүн орон нутгаас томилогдон ажиллажээ. Энэ хоёр хүн сонины газар, хэвлэх үйлдвэр байгуулах, хэвлэлийн мэргэжилтэй ажилчин бэлтгэхийн тулд Мягмарын Хайнзан, Цагааны Данзандаржаа, Ганжуурын Содном зэрэг цэргийн алба хаасан, бичиг үсгийн зохих мэдлэг боловсролтой хүмүүсийг Улаанбаатар хотод сонины үсэг өрөгч, хэвлэгчийн мэргэжил эзэмшүүлж бэлтгэжээ. Тэр үед сонины хэвлэх үйлдвэр үсгийн гар касс 2, ПП-1 маркийн нүүдлийн зориулалттай гар ажиллагаатай хэвлэх машин 1-тэй байгуулагдсан. Энэ хэвлэх машин нь Оросын партизан цэргийн хэвлэлийн машин. Партизан цэргүүд ч ойд модноос өлгөж байгаад сониноо хэвлэчихээд буулгаад аваад явчихдаг юм гэж хүмүүс ярьдаг байжээ.
Дөл сонины анхны дугаар 1945 оны 2-р сарын 11-нд Монгол улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн 50 насны ойг тохиолдуулан 0,5 хэвлэлийн хуудсаар уйгаржин Монгол бичгээр хэвлэн гаргаж, Дорнод аймагт орон нутгийн хэвлэлийн анхны галыг асаажээ.
Анхны дугаарын тэргүүнд МАХН-ын Төв Хорооны 72-р тогтоолын заалтаас нийтэлсэн аж. Уг тогтоолд: Аймгийн сонин бол нам засгийн тогтоолд шиидвэр,түүнд үндэслэсэн аймгийн намын байгууллагын тогтоол, шийдвэрийг тайлбарласан. Бас энэ дугаарт: Маршал Х.Чойбалсангийн хувьсгалт үйл ажиллагааны тухай дагалдах өгүүлэл, Х.Чойбалсанд явуулсан баярын илэрхийлэлт, Аймгийн сонины газрыг байгуулсан тухай зэрэг материалууц нийтлэгдсэн байдаг.
Тус сонины анхны үсэг өрөгч М-Хайнзан, Г.Содном, хэвлэгч Ц. Данзанларжаа, бичээч Д. Долгор, галч цэвэрлэгч Чогсом нар ажиллаж байсан аж. Сонины газрын түлш, цахилгаан зэрэг аж ахуйн үйл ажиллагааны зардлыг сонины захиалгын орлогоор санхүүжүүлж ажиллагсадын цалинг улсын төсвөөс аймгийн яам олгож байв. Сонин 1946 оны дунд үеэс шинэ "крилл” үсгээр хэвлэгдэн гарах болсноор Аймгийн намын хорооны крилл үсэг сайн мэдэх Авирмэдийн Баянжаргал гэдэг хүн томилогдон ирж эрхлэгчийн туслахаар ажиллах болсон байна.
Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал нэг намын тогтолцоог халж, олон ургалч үзэл, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр 50 гаруй жилийн түүхтэй "Дөл” сонин аймгийн хөдөлмөрчдийн чөлөөт хэвлэл болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ч 1998 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар тус сонины үйл ажиллагааг зогсоож, улмаар "Дөл” гэдэг нэрийг 5 жилийн хугацаанд сэргээн хэрэглэхийг хатуу хориглосноор дуугаа хураалгасан юм. Гэсэн ч Дорнод нутагт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрэн хаагдаагүй төдийгүй чөлөөт хэвлэл, радио, телевизүүд шинээр төрөн гарч. сэтгүүл зүйн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирлээ. "Дөл” сонин маань ч 2011 оноос "Хөх Дөл” нэрээр дахин хэвлэгдэн гарч анхны дугаарын 70 жилийн ойтойгоо учран золгож байна.
Ерэн насны босго давсан энэ буурал бүтэн жарны тэртээ аймгийнхаа Дөл сонины хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан тухайгаа ийнхүү хуучлаж байна. Түүний нөхөр Найдан багш гэж олны танил тэрээр Дөл сонины нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн. Харин дараа нь өөрөө үсэг өрөгчөөр ажилд орлоо. Тэр үед Дөл сонин одоогийн Музей байгаа хоёр давхар байшингийн шатны дор байдаг. Энэ үед эрхлэгч нь Навааншарав хэвлэгч нь Сурмаажав, Намсрайжав нарын 3 хүнтэй, гараар эргүүлдэг ганц хэвлэх машинтай, Сосор бид хоёр тугалган үсгийн өрөгч хийнэ. Хэвлэх үйлдвэр маань сүүлдээ өөрийн гэх орон байртай болж машин техник хүн хүчээр хангагдан өргөжин хөгжсөн дөө.
Дөл сонины ахмад
ажилчин үсэг өрөгч А.ЦЭГМИД

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих