Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргаар Б.Баттөмөр, эмэгтэй тамирчдаас Б.Гэрэлмаа тэргүүлснээр, тэд 2014 оны Монгол Улсын аваргын алтан медалийн эзэд боллоо.
Орхон аймагт өнгөрсөн бямба, ням гарагт туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулсан юм.
Дашрамд дуулгахад, 2013 оны туялзуур сэлэмний спортын Монгол Улсын өсвөрийн шилдэг тамирчин Б.Амарболд ирэх сарын 3-12-нд Болгарын Пловдив хотноо болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэрбээр тус тэмцээний өмнө дэлхийн 50 гаруй орны өсвөрийн туялзуур сэлэмчдийн хамтарсан бэлтгэл сургуулилтад өнгөрсөн хоногийн мягмар гарагаас эхлэн оролцож байна. Монголын туялзуур сэлэмний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Ганбаатар уг бэлтгэлийг удирдах дөрвөн дасгалжуулагчийн нэгээр сонгогдсон нь олон улсын хамтарсан бэлтгэл удирдаж байгаа анхны Монгол дасгалжуулагч болж байна.
Д.Өлзий
montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих