БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юанийн хамт өнгөрсөн оны наймдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр тэдэнд зориулан бэсрэг наадам хүртэл зохион байгуулсан билээ. Улмаар наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил зүсмийн цоохор морьд бэлэглэсэн юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг Хятадын тал хүлээн авсан байна. Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ БНХАУ-ын Тяньжин хотод болсон бөгөөд БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын төрийн өмчит "Хөдөө аж ахуйн хөгжлийн групп”-ын захирал Лю Шөнли нар арга хэмжээнд үг хэлсэн байна. Хос морийг тус групп компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.
Б.ЦЭЛМЭГ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих