Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn санал асуулгын хэсгээ
шинэчилж, нийгэм, улс төр, эдийн засгийн сонирхолтой сэдвүүдээр
явуулдаг болоод буй.
Одоогоос 14 хоногийн өмнө "Монголын улс төрийн түүхэн дэхь хамгийн зөв
үзэл санаа, зохион байгуулалттай байсан улс төрийн эвсэл аль нь вэ?",
"УИХ-ын түүхэн дэхь хамгийн бүтээлч бие даагч гишүүн хэн бэ?" гэсэн хоёр
сэдвээр санал асуулга явууллаа.
Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт 78 960 /Далан найман мянга
есөн зуун жаран/ хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс,
АНУ, Солонгос, Швед улсын интернэт хэрэглэгч-Монголчууд маань байв.
"Монголын улс төрийн түүхэн дэхь хамгийн зөв үзэл санаа, зохион байгуулалттай байсан улс төрийн эвсэл аль нь вэ?" гэх асуултанд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 52 хувь, МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл /1996-2000 он/ 29 хувийн санал тус тус авч тэргүүлжээ.
"Ардчилсан Холбоо" эвслийг М.Энхсайхан, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар
удирдаж байсан бол "Шударга ёс" эвслийг Н.Энхбаяр, М.Энхсайхан нар
үүсгэн байгуулсан юм.
Харин "УИХ-ын түүхэн дэхь хамгийн бүтээлч бие даагч гишүүн хэн бэ?" санал асуулгад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Гүндалай нар тэргүүлсэн байна.
Харин 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан З.Алтай хамгийн бага буюу ердөө нэг хувийн санал авчээ.
Өөрөөр хэлбэл санал асуулгад оролцогчдын дийлэнхи нь З.Алтайг УИХ-ын түүхэн дэхь хамгийн муу, бүтээлч бус бие даагч гишүүн гэж үзсэн бололтой.
УИХ-ын гишүүн асан З.Алтай бүрэн эрхийнхээ хугацаанд шар айргийг
хэвлэлээр сурталчлахыг зөвшөөрсөн хууль санаачилсанаас өөр зүйлгүй шахам
байж байгаад ажлаа өгсөн бөгөөд өдгөө Монгол улсаас Швед улсад суух онц
бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байна.
Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.
Sonin.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих