Европын парламентын шийдвэрээр тус тивд Туркийн Османы эзэнт гүрний үед армян үндэстнийг хоморголон устгасан явдлыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-нд дурсахаар болжээ.
Харин Австрийн парламент Туркт 1915 онд армян үндэстнийг хоморголон устгасан явдлыг гэмт хэрэг хэмээн хүлээн зөвшөөрсний дараа буюу өчигдөр Турк улс Австри дахь Элчин сайдаа эгүүлэн татсан байна. Туркийн ГХЯ үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, "Түүхийн баримтуудыг гуйвуулан Туркийн ард түмнийг ор үндэсгүйгээр гэмт хэрэгт гүтгэсэн Австрийн парламентын шийдвэрийг манай улс эсэргүүцэн буруушааж байна” гэжээ. Үүнээс өмнө Ромын пап Османы эзэнт гүрний үед армянуудыг хоморголон устгасан гэж яриандаа дурдахад Турк улс мөн л дургүйцлээ илэрхийлсэн юм.
Османы эзэнт гүрэнд 100 жилийн тэртээ буюу 1915 онд армянуудыг төрөлх нутгаас нь хүчээр нүүлгэх явцад хоморголон устгах ажиллагаа явуулсан бөгөөд тэрхүү харгислалын үеэр 1.5 гаруй сая армян иргэд амь үрэгдсэн гэдэг.
Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих