Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг өмсдөг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бүхий урлах бөгөөд улиралын сэрүүнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан үед түүнийгээ сөхөх байдлаар өмсдөг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бөгөөд сүмбэр уул, нарны туяаны цацрал, галын дөл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малгай нь оройгоосоо дөрвөн зүг найман зовхис цацран намирах цацагтай бөгөөд эргэн тойрон эмжин бөхөлдөг. Үүнээс гадна халиу, булган малгай, чихэвчтэй малгай, тойробши малгай, залаа жинстэй малгай гэх мэт малгайны төрлүүд буй.
Эхнэр дээлийн энгэрийг нарийн эмжиж гадаад илүүр хормойг нь хар болон бараан өнгийн эдээр хөвөөлөн эмждэг. Ханцуйн мөр нь хуниастай, бас булуувч хэмээх хоргой торгон гоёл ханцуйд нь оруулж хуниас гарган залгадаг. Хуниасыг цэвэрхэн гаргаснаар дээлийн үзэмж, ур хийц ямар байгааг харуулдаг. Дээлийн захандаа нэг, энгэртээ хоёр, сугандаа нэг товч хадна. Буриад авгайн дээл нь татаахан, мөшгөөхөн тууз зэрэг гоёлог бөхөлгөөтэй. Годохон хэмээх гөрөөсний арьсан гутал байдаг. Шархи хэмээх шагайвч байдаг. Буриад гутал бол булигаар, арьс шир хөм, тэргүүтнээр бүтэх бөгөөд гутлын хошуугаа булигаараар бөхөлж тоноглон гоёх, харин хөдсөн гутлын түрийг оосроор өмдний тэлээнээсээ татаж уядаг байжээ.
Буриадууд гутлын зулагийг сараг, хавчаарыг зулаг, улыг ирмэг гэж нэрлэдэг. Шир арьс зэрэгт тусгайлан бэлтгэсэн хар модны холтосны бор хүрэн уусмалыг түрхэн будаад хээ угалзаа тавьдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих