Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сонгууль айсуй цаг дор судалгааны төвүүд маш идэвхитэй ажиллаж эхэллээ. Нэрийг нь дурдаад яахав, гурван судалгааны төв улстөрчдийн рейтэнгийг жагсаажээ. Гэтэл гурван төвийн судалгааны рейтэнгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлсэн бол мөн гурвууланд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр аман хүзүүдсэн байгаа нь гайхалтай. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд бол яахав. Өнөөдөр төрд зүтгэж байна. Олон мянган сонгогч иргэдийн итгэл найдвараар УИХ-д сууж өөрийнхөө хэмжээнд тэдний дуу хоолой болж чадаж байгаа. Нөгөө талаар зөвхөн Дарханы тойрог бус Монгол Улсын хэмжээнд бодлого боловсруулалцаж, нийгмийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа гэхэд хэтэрсэн болохгүй.
Харин Н.Энхбаяр яахаараа улстөрчдийн рейтэнгэд гурвантаа аман хүзүүднэ билээ. Яагаад ч хэний ч сонирхлыг татах зүйл бол энэ. Н.Энхбаяр бол өнөөдөр ямар нэг төрийн алба хашаагүй, нийгмийг хамарсан сайн сайхны ажил хийсэнгүй. Ерөөсөө юу ч хийхгүй гараа хумхиад сууж байгаа хүн шүү дээ. Сүүлийн хоёр жил шахам гадаадад эмчлүүлж байгаа хүнийг судалгааны төвүүд рейтэнгийг нь өсгөөд байгааг ойлгох юм алга. Шуудхан хэлэхэд судалгааны төвүүдийг захиалгат судалгаа хийдэг юм уу гэж асуумаар байна.
А.Гал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих