1941-1945 оны Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойн баярын бэлтгэл ажил болон ЗХУ-ын армид зориулсан хөшөө дурсгалуудыг хадгалан хамгаалахад Ким Чен Уны оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ хүндэтгэлийн медалиараа шагнажээ.
Энэхүү хүндэтгэлийн медалийг Хойд Солонгосын нийслэлд болсон дурсгалын арга хэмжээний үеэр тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора Умард Солонгосын Ардын Дээд хурлын байнгын хорооны дарга Ян Хен-супд гардуулж өгсөн байна. Ян Хен-суп удирдагч Ким Чен Унд тэрхүү медалийг гардуулан өгөх аж.
1945 онд Солонгосын хойгт Зөвлөлтийн Улаан арми Японы Квантуны армийг бут цохисны дараа Пхеньянд босгосон Эрх чөлөөний хөшөөнд цэцэг өргөжээ. Солонгосыг чөлөөлөхийн төлөө амиа үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн цэргүүдэд зориулсан хөшөө дурсгалууд тус улсын Чонжин, Хэжү, Нампо, Синыйжу, Вонсан, Хамгунг болон Ражин хотуудад байдаг аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих