Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/185 дугаар захирамжийн дагуу сумын хэмжээнд "мод тарьж ургуулах хөдөлгөөн” өрнүүлж аж ахуйн нэгж байгууллага бүр 10, айл өрх бүр хоёроос доошгүй мод бут тариалахыг уриалж байна.
Стандартын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2015.5.13-нд Соёлын төвийн гадна зохионо байгуулагдах тул та бүхэн тарьц суулгацаа худалдан авч тарих боломжтой.
Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хашаан доторх болон орчин тойрны 100 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж нийтийн хогийн цэгт тээвэрлэн хаях ажил 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ныг дуустал зохион байгуулагдана.
Сумын Засаг даргын Тамгын газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих