Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс, албан тушаалтнуудыг энэ хуулийн төсөлд хамааруулахаар заасныг дэмжих боломжгүй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэхдээ "Энэ хуулийн төсөл нь хууль зөрчсөн, мөнгө зувчуулсан хүмүүст хөрөнгөө ил болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн "Чингис”, "Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийж байгаа. Энэ шалгалтын дүнг эцэслээгүй байхад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг гаргаж болохгүй” гэв.
dornod.net

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9651
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих