
Тив дэлхийн чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж явсан тамирчин Б.Батцэцэг бэртэл гэмтлийн улмаас барилдаж чадахгүйд хүрч, хагалгааны зардал 20 сая төгрөг шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл "Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эхний ээлжийн мэс ажилбар болох хадаас авхуулах эмчилгээг ирэх долоо хоногт хийж, дараа нь MRI хийж, гэмтэлтэй өвдөгт шаардлагатай эмчилгээг хийх юм байна. Ингэхдээ тус эмнэлгийн Үе мөч, Ортопед мэс заслын эмч нар Монголын залуу тамирчдыг дэмжих үүднээс дээрх хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.
Ц.Анх
Мэдээний эх сурвалж: http://time.mn/63405

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9662
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих