Улсын хэмжээнд хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа
237 компани байгаа бөгөөд эдгээрээс 103 нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит
хурлаа хийж хурлын тайлан болон хэдий хэмжээний ногдол ашиг тараах
шийдвэрээ Хөрөнгийн биржид явуулсан байна. Одоогийн байдлаар хэд хэдэн
компани 2014 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулж,
хөрөнгө оруулагчид жилийн өгөөжөө хүртээд байгаа аж.
Тухайлбал "Адуунчулуун” ХК 2014 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 76.50 төгрөг тараасныг 1192 харилцагчийн дансанд ҮЦТТТХТ-өөр дамжуулж байршуулсан ба нийт 30 сая 28.8 мянган төгрөгийг хуваарилжээ.
Дорнод аймагт байрлах томоохон нүүрсний уурхай болох Адуунчулууны хувьд 2014 онд 664.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар ногдол ашиг тараах боломжтой болсон байна. Тус компани 2010 оноос хойш хагас тэрбум орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Bloomberg

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих