АШУ-ны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх
ажилтан У.Цэрэндолгортой Д аминдэм хүний бие махбодод хэрхэн нөлөөлдөг
талаар ярилцлаа.
-Д аминдэмийн хэрэгцээг хангах эх үүсвэрийг хаанаас олж авах боломжтой вэ?
-Д аминдэмийн 35 гаруй метополит байдаг. Үүнээс хүний биеийн эрүүл
мэндэд холбогдон судлагддаг хоёр метополит бий. Түүнийг нь витамин Д2,
ДЗ гэж нэрлэдэг. Дээрх хоёр зүйлийн эх үүсвэр багтсан хоол хүнснээс
голчлон Д аминдэмийн хэрэгцээг хангадаг хэмээн ойлгож болно.
-Витамин Д2, ДЗ эх үүсвэр, түүний ялгаа нь юу вэ?
-Д2 гэдэг нь ургамлын гаралтай, ДЗ нь амьтны гаралтай хоол хүнсэнд
ихээр агуулагддаг гэдгээрээ ялгаатай. Д аминдэмийг далайн бүтээгдэхүүн,
далайнхав, загас, загасны түрснээс хангалттай хэмжээгээр авч чаддаг бол
өндөгний шар уургаас бага хэмжээгээр авдаг гэж үздэг.
-Монголчууд зуны эхэн сараас намрын дунд сарын эхний арван
хоногт бага үдийн үед туссан наранд биеэ ээх нь витамин Д-г өөртөө
шингээн авдаг гэх уламжлалт арга ухаан бий. Энэ нь витамин Д-г авах бас
нэгэн хүчин зүйл мөн үү?
-Тийм ээ. Гэхдээ хүмүүсийн дунд зун цагт нарнаас л витамин Д-г
авчихна гэх ташаа ойлголт бий. Дээр дурдагдсан хүчин зүйлсээс бүгдээс нь
хамаарна. Мөн дэлхийн экваторын бүсээс дээш, доош тус бүр 35 хэмд
байрлаж байгаа орнуудад витамин Д-ийн дуталд өртөх эрсдэлтэй газрын
бүсэд хамаарагддаг гэх тооцоолол бий.
Харин манай орон 40 52 хэмд оршдог. Тиймээс нарнаас ирж буй хэт ягаан
туяагаар дамжуулан витамин Д-ийн идэвхгүй хэв маягийг идэвхтэй болгон
шингээн авах боломж нь бага байдаг. Өөрийн эрдэм шинжилгээний ажлын
хүрээнд нарны цацрагаар дамжуулан витамин Д-г хэдий үед биедээ шингээн
авах вэ гэдгийг тодорхойлсон. Энэ нь зургадугаар сарын эхнээс наймдугаар
сарын дунд үе юм.
-Яагаад витамин Д-г хэрэглэх ёстой вэ, хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Нэгдүгээрт, хоол хүнсээр хүний биед орсон кальцийг цусанд оруулж, нарийн гэдэсний ханаар шимэгдүүлэх.
Хоёрдугаарт, яснаас кальцийг эргэн шимэгдүүлдэг. Энгийнээр хэлбэл яснаас кальцийг сугалан авч цусны эргэлтэд оруулах юм.
Гуравдугаарт, шээсээр ялгарах кальцийг багасгаж,
бөөрөөр эргэн шимэгдэх байдлыг сайжруулдаг тул витамин Д-г хэрэглэх
шаардлага бий болдог. Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр цусан дахь кальцийн
төвшинг хэвийн байлгах гол үүргийг витамин Д нь гүйцэтгэж байдаг.
-Хүний биед агуулагдах ёстой кальцийн 90 гаруй хувийг ясанд
байдаг хэмээн үздэг. Тиймээс витамин Д нь яснаас кальцийг эргэн
шимэгдүүлэх буюу сугалан авч байгаа нь хортой биш үү?
-Биед байгаа кальцийн 98 хувь нь ясыг бүрдүүлэхэд оролцдог гэсэн
судалгаа бий. Ясыг бүрдүүлдэг гол хүчин зүйлийг сугалаад байгаагаараа
энэ бол хортой гэж хүмүүс хүлээж авдаг.
Хоол хүнснээс авах кальцийн хэмжээ хангалттай байх юм бол яснаас
кальци сугалан авах үйл явц байхгүй болдог. Учир нь витамин Д цусан дахь
кальцийн хэмжээг хангаж, ясанд хэрэгтэй байгаа кальцийн хэрэгцээг
зохицуулдаг.
-Хүмүүс кальци дутагдвал ясны сийрэгжилт үүсдэг гэх
ойлголттой байдаг. Үүний шалтгааныг витамин Д-гийн дутал буюу цусан дахь
кальцийг хэвийн төвшинд барьж чадахгүйн улмаас болж байна хэмээн ойлгож
болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Гэхдээ энэ дутал илрэхдээ хүний насны
онцлогоос хамаарч нэршил нь тус бүрдээ өөр өөр. Хүүхэд витамин Д-гийн
дуталд орсноороо рахит буюу сульдаатай болдог.
Залууст ясны зөөлрөлт, ахимаг насныханд ясны сийрэгжилт гэх мэтээр
нэрлэгддэг. Үүний ялгааг гаргахгүйгээр зарим хэвлэл мэдээллийн
байгууллага хүүхдэд ясны сийрэгжилт боллоо гэж мэдээлээд байгаа нь ташаа
ойлголт юм. Угтаа витамин Д- гийн дутлаас үүсэлтэй маш их өвчлөл бий.
-Ер нь яагаад ясны сийрэгжилт үүсдэг вэ?
-Энэ нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог. Эмэгтэй хүн дээр
тайлбарлах юм бол цэвэршилтийн үеэс эхлээд өндгөвчний гормон нь цусанд
бууж ирэх үед бамбай булчирхай томорч, даавар ялгаруулах байдал ихэснэ.
Үүний нөлөөгөөр яснаас кальци өөрөө сугардаг. Үүнийг ясны сийрэгжилт гэж
хэлж байгаа юм.
Энэ үед витамин Д-гийн хэрэглээг нэмэгдүүлснээр хугаралт болон
сийрэгжилт нь газар авахаас сэргийлэх нэгэн арга болно гэсэн үг. Ясны
сийрэгжилт ихэнхдээ хугаралт өгдөг.
-Ясны сийрэгжилт, зөөлрөлт, рахигтаас гадна Д амин дэм дутлаас болж ямар өвчлөлүүд бий болдог вэ?
Даралт ихдэлт, чихрийн шижин, бодисын
солилцооны хам шинж, төрөлхийн зүрхний гажиг, баруун ховдлын томрол,
халдварт өвчин, ханиад томуу, архаг судасны үрэвсэл, вирусийн шалтгаант
амьсгалын замын эмгэгүүд гэх мэт өвчлөлүүд Д аминдэм дутсанаас бий болох
аюултай.
Манай орны нийт хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дуталтай байна гэж
гадны орны эрдэмтэд тогтоосон байна. Энэ нь их өндөр үзүүлэлт.
-Витамин Д нь цусанд агуулагдах хэмжээ нь ямар төвшинд байвал дээрх дурдагдсан өвчлөлүүдэд өртөхгүй байх боломжтой вэ?
-Хүний биед 30 нонн (25 (он) Д>30ng/ml) граммаас дээш байснаараа
энэ олон өвчинд өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж
үздэг.
-Витамин Д-гийн хэрэгцээгээ хэвийн төвшинд байлгахын тулд яах ёстой вэ?
-Хоол хүнсээ сонгохдоо витамин Д-гийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн
сонгох, нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Витамин Д-гийн хэмжээг хэвийн
байлгахын тулд хүн өдөрт 2000 нэгж Д аминдэм хэрэглэх шаардлагатай гэсэн
тооцооллыг энэ салбарын мэргэжилтнүүд гаргасан байдаг.
Витамин Д нь гаднаас орж ирэх халдварыг залгидаг хүний дархлааны
эсийг идэвхжүүлдэг, ингэснээрээ хүн өөрөө халдварыг устгадаг. Харин
витамин Д-гийн дуталд орсон тохиолдолд энэ дархлааны эсүүд идэвхгүй
байдалтай болдог.
Монголын мэдээ
Т.Ариунбаяр