Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл Жараахай багийн нутагт Улааны холимог металлын ордыг эзэмшдэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанид ковидын нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгийн
эх сурвалжаас мэдээлжээ. Тодруулбал, "Шинь Шинь" компанийн үйлдвэрлэлийн баазын бараг бүх хэлтэст ковид тарсан ч нууж байгаа гэх мэдээлэл байна.
Нөхцөл байдал хүндэрч ажилчдын хувьд өндөр эрсдэл бий болсныг, мөн өвдсөн хүмүүс нь ямар байдалтай байгааг анхаарлын гадна үлдээх оролдлого хийж байна гэх хардлага бий болжээ. Учир нь Дашбалбар сумын ковидын нөхцөл байдлын мэдээн дээр тухайн байгууллагад эерэг гарсан тохиолдлууд нэмэгдэхгүй байна гэсэн юм. Үүний цаана тус компанийн зүгээс үйлдвэр хаагдана гэж үзсэн байх магадлалтай хэмээн эх сурвалжийн зүгээс тайлбарлаж, энэ асуудлыг Аймгийн онцгой комисст цахим хуудсаар дамжуулан уламжилж, анхаарлаа хандуулахыг хүсчээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.