Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааны түрүү магнайд том хүн унасан хээр азарга хурдалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Уралдааны үеэр гарааны зурхайгаас хөдлөөд л бусдыгаа өнгөлж явсан хээр азарга уралдааны замаас хадуурч, унаач хүүхэд нь жолоогоо дийлэхгүй нөхцөл байдал үүссэн тул Матад сумын уяач Г.Заанхүү азаргаа өөрөө унаж, хурдлуулснаар тус наадмын түрүүг авсан билээ. Иймд бид түүнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
Харин том хүн унаж хурдлуулсан учир Дорнод аймгийн хурдан морины комисс наадмын түрүү морь гэж тооцох эсэх шийдвэрийг гаргахаар болсон. Тэгвэл өнөөдөр /2024.07.12/ Дорнод аймгийн Матад сумын уяач Г.Заанхүүгийн хурдан хээр азаргыг түрүүлсэнд тооцож, бай шагналыг нь гардуулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих