Илүүдэл өөхөө соруулан галбиржиж, цоо шинээр дахин төрсөн Солонгон аашт бүсгүй сүүлийн үед биеэ барьсан хувцсаар гоён, лайв хийж байгаа нь харагдах болсон. Ананда бүсгүйн цоо шинэхэн бие галбир цахим ертөнцийг шуугиулаад авсан бөгөөд тавин саяын үнэтэй гэх энэхүү эрс өөрчлөлтийг хийж өгсөн Инфинит эмнэлгийн захирал Цээнээ гэх бүсгүйтэй, Солонгон аашт маань сүүлийн үед ихээхэн дотно нөхөрлөх болсон. Тэдний гэртээ хамт наргиж, бүжиглэж байгаа бичлэг ч цахим ертөнцөөр явж харагдана билээ. Тэгвэл Инфинит эмнэлгийн захирал Цээнээ гэх энэхүү нууцлаг бүсгүй хэн бэ? Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү бүсгүй зөвхөн гоо сайхны эмнэлгээс гадна, MC Grand гэх группыг толгойлон авч явдаг бөгөөд нилээдгүй хөрөнгө чинээтэй нэгэн аж. Амжилттай бизнес эрхлэгч энэхүү бүсгүйн, наадмын өдрөөр гоёсон энэхүү дээл нь гэхэд л 3000$ үнэтэй Монголд цор ганц урлагдсан дээл гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих