[video=
Энэ 9 сард ӨМОУМЭ-ээс хоёр улсын ард түмний сэтгэлийг дулаацуулсан мэдээ уламжлагдлаа. 22 настай Монгол улсын иргэнд туссан ховор тохиолдох өвчин-GPA-г амжилттай оношлон эмчлэж, амь насыг нь аварчээ. Энэ амжилт нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжсэн Хятад-Монголын ард түмний найрамдлыг гүнзгийрүүлсэн үйл ажиллагаа болсон бөгөөд эрүүл мэндийн салбарын гадаад харилцааны товойсон амжилт болсон билээ.
9 сарын 1-ний шөнийн 1 цагт, эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хүчилтөрөгчөөр амьсгалсан Монгол улсын иргэн Хүслэн ӨМОУМЭ-т яаралтай хүргэгдэж ирэв. Түүний гэдэс өвдөж, Амьсгал нь давчдаж , тамир тэнхээгүй байлаа. Яаралтай CT шинжилгээгээр уушги нь цайсныг тогтоож, уушгины тасагт хэвтүүлэн эмчилэв. 9 сарын 4-нд өвчтөний байдал хүндэрсээр түүнийг хүнд өвчтний тасагт шилжүүлэв. Тухайн тасгийн эмч Алтангарьд нарын баг CT шинжилгээ, цусны дээж шинжилгээг нарийвчлан судалж, энэ нь жирийн уушгины халдвар эсвэл амьсгалын замын өвчин биш, харин дэлхийд маш ховор тохиолддог EGPA (эозинофилик гранулематоз полиангиит) өвчин байж болзошгүй гэж үзэв. Эмнэлгийн баг яаралтай Бээжин хот дахь төв эмнэлгүүдтэй холбогдон зөвлөлдөж, дээж шинжилгээг Бээжинд илгээснээр эцэст нь жилд сая хүн тутамд ганцхан тохиолддог EGPA өвчин болохыг оношлон тогтоов.
Эмч Алтангарьд нарын баг цаг наргүй ажиллаж, орчин үеийн эмчилгээний аргууд болон Монгол эмнэлгийн уламжлалт аргуудыг нэгтгэн эмчилснээр 3 хоногийн дотор өвчтний амьсгалын хүндрэл ихээхэн намдаж, 9 сарын 9-нд өвчтний бие эрхтний үйл ажиллагаа тогтворжиж, амь насны аюулаас мултарсан байна.
ӨМОУМЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн Сэхээний тасгийн дэд эрхлэгч эмч Алтангарьд
Монгол Улсын иргэд Хятад улсад ирж эмчилгээ хийлгэх, Хятадын эмнэлгийн багууд Монгол улсад ажиллах, Монголын эмч, сувилагчид Өвөр Монголд ирж мэргэжлийн сургалтанд хамрагдах зэрэг эмнэлгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна.2022 онд ӨМОУМЭ нь Хятад улсын гадаадад эмчилгээний үйлчилгээ үзүүлэх салбарт хоёрдугаар байранд орж, 2013 оноос хойш 10 гаруй мянган гадаадын өвчтөнийг хүлээн авч эмчилснээс зөвхөн энэ жилд л гэхэд Монгол улсын 30,000 гаруй өвчтөнийг хүлээн авч эмчилсэн байна. Бүртгэлээс үзвэл, 2013 оноос хойш Хятад улс Монгол улсад 48 удаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, 60,000 гаруй иргэд энэхүү үйлчилгээнд хамрагдаж, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 24 удаагийн сургалт зохион байгуулжээ.Сүүлийн үед ховор тохиолддог өвчнийг богино хугацаанд амжилттай оношлон, эмчлэх боломжтой болсон нь “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд ӨМӨЗО “Ард түмний сэтгэлийн холбоо”-г улам бэхжүүлсэн байна.
Ерөнхий найруулагч: Л.Наранхүү
Ерөнхий төлөвлөгч:Зоригт
Редактор: Юэ Ин
Эх бичиг:Саруулхан, Алс, Бао Линь
Зураглаач:Алс
Эвлүүлэгч:Ц.Урантунгалаг
Дуу оруулагч:С.Урьхан
Зохиогч: | Нийтлэл: Зоригт, Саруулхан, Алс, Бо Линь |
Найруулагч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Эх сурвалж: | ӨМӨС |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих