Хятадын эрдэмтэд ясны хугарлыг хэдхэн минутын дотор эмчилдэг өвөрмөц "супер цавуу" бүтээсэн тухай гэж Oddity Central мэдээллээ.
Bone-02 нэртэй шинэ бүтээгдэхүүнийг Ханжоу хотын Жэжяны их сургуулийн эрдэмтэд бүтээсэн байна. Тэдний хэлснээр уг бүтээгдэхүүнийг тарилга хэлбэрээр бэртсэн газарт тарьснаар “хугархай ясыг гурван минутын дотор холбож наадаг” гэнэ.
Хясаа тусгай био наалдамхай бодисынхоо тусламжтайгаар усан дотор ямар ч гадаргуу дээр наалддаг болохыг судалсны дараа эрдэмтэд дээрх санаа төрж, энэхүү байгалийн механизмыг хуулбарлан анагаах ухаанд ашиглажээ.
Бэлдмэлийг 150 гаруй эмнэлзүйн тохиолдолд туршаад үзсэн байна. Тэдгээр дотор бугуйны хугаралтай, төмөр барьж хадах шаардлагатай байсан өвчтөн гурван минутын дотор “супер цавуугаар” хугарлаа наалгасан бөгөөд сарын ажиглалтын дараа яс нь хүндрэлгүйгээр бүрэн эдгэрчээ.
Шинэ бүтээгдэхүүний гол давуу тал нь наалдамхай бодис нь бие махбодид байгалийн жамаар уусдаг тул дахин хагалгаа хийх шаардлагагүй, халдвар авах эрсдэл багасдаг аж. Энэхүү бэлдмэлийг Хятад болон гадаадад хэдийнээ патентжуулсан ч өргөнөөр ашиглахын тулд цаашид эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих