Дорнод аймгийн цэрэг татлага явагдаж байна. Сүүлийн жилүүдэд цэргийн
албанд татагдах сонирхолтой залуусын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байна гэж
Цэргийн комиссын ажилтнууд ярилаа. Цэргийн эрдэмд суралцан, оюун санааны
болон бие бялдрын өв тэгш хүмүүжил олж авъя гэсэн хүсэл сонирхолтой
залуусын тоо нэмэгджээ. Нөгөө талаар, төрийн албанд зөвхөн цэрэгт явсан
хүмүүсийг ажиллуулахаар болсон нь ч нөлөөлж байгаа гэнэ.
Гэхдээ залуусын дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй хасагдаж байгаа ажээ. 18-26 насны залуус ихэвчлэн нүд, чих хамар хоолойн өвчлөлтөй байна. Мөн энэ өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчид халагдаж, нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.
А.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих