2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5-р сарын 1,2-нд болох гэж байна. 18-26 насны цэрэгт яваагүй бүх залуус харъяа багийнхаа ажлын албадаас зарлан дуудах бичгээ очиж авах ёстой бөгөөд цэргийн комиссоор орохынхоо өмнө цусны шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай гэнэ.
Хэрлэн сумын 10 багийн залуусын цусны шинжилгээнд орох хуваарь:
Багийн нэр | Огноо |
1 дүгээр баг | 2014 он 04 сар 22 өдөр 09.00 цаг |
7 дугаар баг | 2014 он 04 сар 23 өдөр 09.00 цаг |
10 дугаар баг | 2014 он 04 сар 24 өдөр 09.00 цаг |
4 дүгээр баг | 2014 он 04 сар 25 өдөр 09.00 цаг |
8 дугаар баг | 2014 он 04 сар 25 өдөр 09.00 цаг |
5 дугаар баг | 2014 он 04 сар 25 өдөр 09.00 цаг |
6 дугаар баг | 2014 он 04 сар 28 өдөр 09.00 цаг |
2 дугаар баг | 2014 он 04 сар 29 өдөр 09.00 цаг |
3 дугаар баг | 2014 он 04 сар 29 өдөр 09.00 цаг |
9 дүгээр баг | 2014 он 04 сар 30 өдөр 09.00 цаг |
Зарлан дуудах хуудас аваад хүрэлцэн ирээгүй иргэдэд "Иргэний цэргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Цэргийн албанд 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг татдаг. Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас түр чөлөөлөх хэд хэдэн үндэслэлтэй.
Тухайлбал эцэг, эх нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг харгалзах өөр хүнгүй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, 16-гаас доош настай дүүтэйгээ амьдардаг, хоёроос дээш хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэх мэт шалтгаан цэргээс түр чөлөөлөгдөж болдог. Мөн цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг тухайн жилд түр чөлөөлдөг юм байна.
Тухайн иргэн цэргийн албыг хаагаагүйн төлөө мөнгөн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хууль 1971 оноос хойш төрсөн иргэдэд хамааралтай юм байна. Мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог аж. 18-25 нас хүртлээ хүндэтгэх шалтгаангүйгээр цэргийн алба хаагаагүй бол нөхөн төлбөрийг бүрэн төлнө. Харин цэрэг татлагад хамрагдаад, чөлөөлөгдсөн жилийнх нь нөхөн төлбөр хасагдах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих