Дорнод аймгаас Монголынхоо их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа 5 оюутныг жил бүр газрын тос, уул уурхайн чиглэлээр гадаадын их дээд сургуулийн 5 жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар боллоо.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт, МИУС, ШУТИС–д Газрын тосны чиглэлээр хоёрдугаар курст 3,0 ба түүнээс дээш голчтой оюутан залуус хамрагдах журамтай боловч,
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар, зөвхөн Дорнод аймгийн оюутан залууст зориулж, МУИС, ШУТИС болон бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курстээ амжилттай суралцаж байгаа залуус уг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.
Суралцах эрх авсан 1 оюутанд олгох, таван жилийн сургалтын нийт зардлын дээд хязгаар 125,0 мянган америк доллартай тэнцүү төгрөг байна.
Мөн Газрынтос, уул уурхайн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш ажилласан Дорнод аймгийн иргэд гадаадын их дээд сургуульд магистрын 2 жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бий.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуус, иргэд нь 6 дугаар сарын 31 хүртэл аймгийн Боловсрол, соёлын газарт бүртгүүлнэ үү.
БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих