Монголын бөхийн түүхэнд Сэцэнхан аймгийн Санбээсийн хошууны Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн Омбой зааны хүү ах дүү хоёр дархан аварга 1800-гаад оны төгсгөлөөр Халх нутагт алдаршсан байдаг. Дүү аварга Дугар нь 1852 он буюу төр гэрэлтийн 32-р онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Ухаа хошуу гэх газар мэндэлсэн байна.
Монгол бөхийн түүхэнд тэмдэглэснээр ах аварга Гэлэгсэнгэ нь даншгийн наадамд гурван удаа, арван засгийн наадамд долоон удаа түрүүлсэн бол дүү аварга Дугар нь даншиг наадамд 9 удаа, арван засгийн наадамд таван удаа түрүүлсэн эгэлгүй хүчтэнгүүд байжээ.
Даншгийн наадамд нэгэн удаа ахынхаа өмнөөс ам аван нэг даваанд хоёр удаа барилдсаар түрүүлж байсан даншгийн аварга Омбойн Дугарын төрсөн нутагт түүний гэрэлт хөшөөг 2009 онд Сэргэлэн сумын засаг даргын санаачлагаар байгуулж байсан бол энэ жил тус сумын үндэсний бөхийн холбооны холбооны санаачлагаар Монгол улсад хамгийн анх удаа хамгийн өндөр хөшөөг сумандаа босголоо.
Хөшөө 4.5 метр өндөр, суурь хэсэгтэйгээ 6.5 метр Дугар аварга дэвж буй дүрслэлтэй хөшөө болжээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд Гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг сумандаа амжилттай барилдаж, сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасгалгүй авч байгаа манай нутагт бөхийн удам сэргэж байна хэмээн бэлэгшээж байлаа. Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих