Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авав.
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт ерөөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүсжээ.
Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих