Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Зүүн хойд Азийн орнуудын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус бүс нутгийн төв, орон нутгийн Засаг захиргаадын хооронд хөгжлийн асуудлаар үр дүнтэй хэлэлцэн шийдвэрлэж байх мехнизмыг бий болгох зорилгоор Орон нутгийн хамтын ажиллагааны хороог 2011 онд БНСУ-ын Ган Вон хотод зохион байгуулсан Их Түмэн санаачлагын 12 дугаар Зөвлөлдөх уулзалтаар байгуулсан байна.
Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны анхдугаар уулзалтыг 2013 онд БНХАУ-ын Жилин мужийн Чан Чүнь хотод, 2-р уулзалтыг 2014 онд Япон улсын Тоттори мужийн Ёнога хотод зохион байгуулсан байна. Энэ жилийн 3-р уулзалтыг Дорнод аймагт зохион байгуулахаар тус хорооны гишүүн улс орон санал нэгтэй зөвшөөрсөн байна. Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны анхдугаар уулзалт Монгол улсын Дорнод аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Уулзалтыг 2015 оны 08 дугаар сарын 07-08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулна.
Энэ уулзалт нь Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны уулзалт, орон нутгийн хөгжлийн форум, логистикийн хорооны анхдугаар уулзалт гэсэн хэсгээс бүрдэх юм.
ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР | ||
2015-08-06 | 18:00-20:00 | Угталтын хүлээн авалт (Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна) |
2015-08-07 | 09:00-12:50 | Их Түмэн санаачлагын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 3-р уулзалт |
14:30-16:2516:40-18:00 | Орон нутгийн Хөгжлийн форумЛогистикийн хорооны анхдугаар уулзалт | |
2015-08-08 | 09:00-14:30 | Төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам,Хотын аялал |
Dornod.gov.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих