Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 9-р сарын 1-ний өдөр Матад суманд ажиллалаа.Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-н Санхүү төрийн сангийн хэлтэс,Хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар,Цагдаагийн газар,Байгаль орчин ,аялал жуучлалын газар,Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс,Хүнс хөдөө аж ахуйн газар, Биеийн тамир спортын газрын удирдлагууд багтсан юм.Энэ өдөр 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байсантай холбогдуулан Матад сумын Ерөнхий боловсролын сургуулийн болон хүүхдийн цэцэрлэгийн нээлийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Матад сумын Хүн эмнэлэг,ЗДТГ-н үйл ажиллагаатай танилцаж тэдний зүгээс тавьсан санал хүсэлтийг сонсоод Матад сумын иргэдтэй уулзалт хийсэн.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга 2015 оны эхний 8-н сарын байдлаар аймагтаа хийгдсэн хөрөнгө оруулалтын болон бүтээн байгуулалтын ажлуудын талаархи мэдээллийг ,аймгийн удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого,гаргаж буй шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж уулзалтанд оролцсон иргэдээс бичгээр болон амаар ирсэн асуулт,саналд хариу өгч иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон юм.Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа талхны цех,хэрчсэн гурил,нарийн боов, бууз баншны цех,хөнгөн блокны цехүүд нь үйлдвэрлэлээ тогтмолжуулж сумынхаа хэрэгцээг бүрэн хангаж байгаа цаашдаа хот аймгаас хэрэгцээт зүйлсээ зөөлгүйгээр эхний шатанд сумынхаа хэрэгцээг хангасан үйлдвэрлэл явуулах нь зүйтэй байгаа энэ тал дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт хөнгөлттэй зээлд хамруулахад анхаарах болно гэдгийг хэлсэн.
Матад сумын нутагт газрын тосны 19,21-р талбай байдаг.Энд үйл ажиллагаа явуулж нутаг орноос нь байгалийн баялаг ашиглаж байгаагийн үр шимийг нутгийн иргэд хамгийн түрүүнд хүртэх ёстой гэсэн байр сууринаас нутгийн иргэд хандаж байдаг нь уулзалтанд оролцсон иргэдийн асуулт санал хүсэлтээс илт харагдаж байсан юм.Тэд Газрын тосны компанид ажиллах,туслан гүйцэтгэгчидэд нь бүтээгдэхүүн нийлүүлэх/эхний ээлжинд мал,мах/ газрын тосны чиглэлээр хүүхдүүдээ сургах,газрын тосны нөөц,хэдэн жил ашиглах,байгаль хамгаалах зэрэг асуудлуудыг хөндөн санал хүсэлтүүдийг хэлж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс иргэдийн санал хүсэлтүүдэд газар дээр нь хариу өгч зарим асуудлыг шийдвэрлэж байсан.Цэцэг өвчний улмаас устгагдсан малын нөхөн төлбөр, бага оврын трактор хөнгөлттэй үнээр худалдан авах захиалга өгөх, мал эмнэлэгийн вакцины санхүүжилт, жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн талаар тодорхой хариултуудыг ажлын хэсгийн холбогдох удирдлагууд өгч зарим асуудлыг шийдвэрлэсэн.Газрын тостой холбоотой асуудлын дараа хамгийн их яригдсан асуудал нь хадлангийн талаар байсан юм.Энэ жил гаднын хадланчид Матад сумын нутагт хадлан хадаж байгаа талаар ч яригдсан.
Ажлын хэсгээс энэ жил манай аймагт зуншлага муу гандуу байсан зарим аймгаас хадлан бэлтгэх талаар Засгийн газраас тогтоол гарч 2 аймгаас хадлан бэлтгэж байгаа .Гэхдээ энэ хадланчидад мал бэлчээрлэдэггүй ,худаг усгүй шил газруудад хадлан хадах газрын зааж өгсөн.Малчдын өвөлжөө хаваржааны газрыг хөндөхгүй байгаа.Мөн Засгийн газраас тогтоосон үнээр хадлан хадуулж байгаа нь суманд бага ч гэсэн орлого орох юм гэдгийг мэдээлсэн. Сумдын удирдлагуудад ч энэ талаар аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөгдсөн гэдгийг мэдээллээ. Ийнхүү аймгийн Засаг даргын ахалсан ажлын хэсэг Матад суманд үр дүнтэй ажиллаад ирлээ гэж АЗДТГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих