Миний бие хотын даргын хувьд бидний ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа төлөө нилээдгүй ажлыг санаачлан хийсээр байгаа билээ. Хүүхэд, багачуудынхаа төлөө 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/261 дугаар захирамжийг гаргалаа. Захирамжаар Хүүхэд бүрийг бага наснаас нь эрүүл, оюунлаг, бие бялдарын өв тэгш хөгжилтэй иргэн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор эцэг, эхчүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нарт дараах зүйлсийг үүрэг болголоо. Үүнд: Хүүхдийг бага наснаас нь хоол идэхийн өмнө гар угаах, хоол идэсний дараа шүдээ угааж цэвэрлэх, хүйтний улиралд дулаан хувцаслаж хэвшүүлэх, уураг, кальцийн дутагдалаас урьдчилан сэргийлэх зорилгоор уураг кальцийн өндөр агууламж бүхий Бөднө шувууны 2 ширхэг өндөгийг өглөө бүр хэрэглэж хэвшүүлэх, хүүхдээ бага наснаас нь хэлсэндээ хүрдэг, үнэнч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг болгон хүмүүжүүлэх зэргийг үүрэг болгосон байгаа.
Эрүүл бие- Өвчний эсрэг тархлаа
Зөв хүмүүжил-Муу зуршлын эсрэг дархлаа
Эрүүл бие, зөв хүмүүжил-Амьдралын баталгаа билээ.
Бидний ирээдүй болсон хүүхэд, багачуудаа хайрлаж, хамгаалцгаая.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих