Өнөөдөр Чаданууд цогцолборт "Хүүхдийн эрх ба журамт үүрэг” зөвлөгөөн эхэлж байна. Аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтсээс зохион байгуулж байгаа уг зөввлөгөөнд аймгийн Цагдаагийн газар, ХГБХ хэлтэс, Хэрлэн сумын удирдлагууд оролцож хүүхдийн урамт үүрэг болоод тулгарч буй хүндрэл бэрхшээл түүнээс гарах арга замын талаар зөвлөлдөж байна. Зөвлөгөөнд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр хэлсэн үгэндээ "энэ чил хотын зүгээс хүүхдэд чиглэсэн дөрвөн асуудалд онцгой анхаарч ажиллана гэлээ. Эрүүл мэнд, хүмүүжил, боловсрол, аюулгүй орчны талаар анхаарах нь хүүхдийн ирээдүйн хөгжилд чухлаар нөлөөлнө гэдгийг тэмдэглэн хэлэв. Зөвлөгөөний үеэр хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны мэдээлэл, насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаар холбогдох байгууллагынхан мэдээлэл өглөө. Мөн Чулуунхороот, Халхгол, сумдын өсвөрийн цагдаа бүлгэмийн үйл ажиллагааны талаар судын дарга, мэргэжилтнүүд мэдээлэл хийв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих