Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Хөдөлмөрч Дорнодчууд” уриатай хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөв. Уг арга хэмжээ уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж ирсэн ба энэ удаад Дорнод аймгийн ЗДТГ Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран ийнхүү 10 дахь жилдээ зохион байгууллаа. Үзэсглэн худалдаанд 14 сумын гурван аргопарк , хөдөө аж ахуйн хоршоололууд, аж ахуйн нэгж болон иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээ, гар урлалын зүйлсээр оролцсон байна. Хоёр өдөр болсон уг арга хэмжээний үеэр бүтэээгдэхүүний хямдрал, азтай худалдан авагч шалгаруулах зэргээр иргэдийг татсан үйл ажиллагаануудыг явуулж байсан. Энэ жилийн нэг онцлог нь түргэн хоолны салбарыг дэмжиж бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчилж өгсөн явдал юм. Үзэсгэлэнд сумын нэлээд олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдсан байлаа. Тухайлбал "Галт наран өргөө” ХХК Сэргэлэн сумын сум хөгжлийн сангаас гуч орчим сая төгрөгийн зээл авч эсгий, оёдол, ноос угаах үйл ажиллагаа явуулж байгаа тухайгаа танилцуулж байсан. эднийх тун удахгүй хуучин ноосны үйлдвэрт үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө суурилуулж байгаа гэсэн.Цэвэр хонины ноосоор хийсэн чанартай хөнжил, аяны пүүгээ /мишок/ эсгий зэргийг үзэсгэлэн худалдаанд оролцуулсан нь иргэдийн сонирхолыг татаж байлаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ярьж байгаагаар урьд жилүүдээ бодвол худалдан авалт тааруухан байгаа гэнэ. Энэ нь улс орон даяар нүүрлэж буй хямрал, бэлэн мөнгөний хомсдолтой холбоотой байх. Дээр нь есөн сард сургууль цэцэрлэгт хүүхдээ оруулахх гээд өрхийн орлогын ихэнх хувь нь зарцуулагддагтай ч холбоотой биз. Цаашид арвван сарын эхээр цаг хугацааг нь тохируулж байвал зүгээр гэдгийг зарим хүмүүс санал болгож байлаа. Ийнхүү Хөдөлмөрч Дорнодчуудын бүтээл иргэддээ хүрсэн үйл ажиллагаа амжилттай өндөрлөв.
Н.Мөнхсайхан

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11231
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих