Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж даргаа түлхэн унагаснаар өндөрлөллөө.
Хуралдааны эхэнд Хурлын дарга Р.Зоригтбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганцогт, Г.Болдбаатар нарын бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаж алхаа цохьсон. Дээрх хоёр төлөөлөгч нь АН-аас аймгийн ИТХ-д орж суусан хэдий хууль бусаар орж ирсэн хэмээн Аймгйин АН-ын дарга Д.Цэрэнчимэг шүүхэд өгсөн. Хуучин Засаг дарга байсан С.Ганбат АН-ын даргын тамгыг ашиглан эдгээр хүмүүсийг ИТХ-д оруулж ирсэн хэмээн нондингоос хойш олон удаагийн шүүхээр явсан. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргаж. Тэд дахин дээд шүүхэд хандсан боловч нэхэмжлэхээ татан авсаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзжээ. Ийнхүү аймгийн АН-аас Ганцогт, Болдбаатар нарын бүрэн эрхийг түдгэлжүүлж өгөөч гэсэн саналыг ИТХ-ын даргад 09 сарын 09-нд албан бичиг хүргүүлсэн байна.
Ийнхүү анхны хэрүүл эхэлж хурлын дарга шийдвэрийг биелүүлж хурлын танхимыг чөлөөлөхийг дээрх хоёр төлөөлөгчөөс хүссэн боловч цаад хоёр нь хүлээн зөвшөөрөлгүй нэлээд маргалдсаны эцэст хурлын дарга Р.Зоригтбаатар 11 цаг хүртэл завсарлага зарласан. Завсарлагааны дараа МАН-ын бүлэг хуралдаж завсарлагааны хугацааг 13 цаг хүртэл сунгасан. Энэ хооронд
Аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид болох Г.Болдбаатар, Д.Ганцогт нар ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг албан тушаалаас нь огцруулах тухай санал бэлтгэсэн гэнэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ИТХ-ын дарга хүлээн авахаар болсон нь мөнөөх хоёр эрхмийн гэдэнг хөдөлгөсөн бололтой. Ингээд өөрсдийн асуудлыг бүдэгрүүлэхийн тулд Р.Зоригтбаатарын эсрэг хөзрөө дэлгэснийг нь МАН-ын бүлгийнхэн хүртэл алгаа тосон авч МАНАН болохоо баталж унагалаа. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг 2015 оны 8-р сарын 21-ий өдөр ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол гаргасан тул хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ. Уг тогтоолд ТОУУ ХХК Баянтүмэн сумын нутагт чулуу бутлан ангилах зэрэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газар хянан, дүгнэлт гаргаж ИТХ-ын тэргүүлэгчид дэмжсэнийг хууль бус гэж үзсэн байна. ХАчирхалтай ИТХ-ын даргыг огцруулах саналыг өглөөхөн нь эрхийг нь түдгэлзүүлсэн төлөөлөгч Г.Болдбаатар оруулж ирсэн.
Намынхаа даргын дохиогоор шахуу байж чаддаг МАН- намын төлөөлөгчид Р.Зоригтбаатарыг огцруулах саналыг барихад гуяа алгадах шахам хүлээн авч намын нөхрөө, өөрсдийн хурлын даргаа аваад хаячихлаа. Ийнхүү Дорнод аймагт эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийн нэгдэл ИТХ хэмээх газар бугшсан нь илэрхий харагдлаа.
Хурлын даргын суудлыг хэн өгөхөө МАН намын бүлэг хэлэлцээд Чойбалсан хотын захирэгч П.Мөнхтөрийн нэрийг дэвшүүлж төлөөлөгчид дэмжсэнээр хотын дарга П.Мөнхтөр аймгийн ИТХ-ын даргаар томилогдлоо.
Ийнхүү аймаг орон нутгийн эрх ашгийг гэхээсээ илүүтэйгээр сандал ширээ, эрх мэдлийн хойноос улайрсан АН, МАН хэмээх бүлэглэлийн "айл гэрдэх” тоглоом хэрхэн үргэлжлэх нь тодорхой. Энэ өвөл, хавар улс төрийн эцэсгүй тоглоомд Дорнод аймаг нэрвэгдэх бололтой.
www.dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих